Banner
Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал "Оюутолгой"-н гэрээг шинэчлэх боломжгүй гэжээ
2
2019/06/18

“Оюу Толгой” компани өнөөдөр /2019.06.18/ 2018 оны гүйцэтгэлийн тайлангийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх тал дээр боломжгүй, харин үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх талаар Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллана гэж мэдэгдлээ.

“Оюу Толгой, Туркойз Хилл Ресурс компани үндсэн хөрөнгө оруулалтын гэрээ болон суурь гэрээг өөрчлөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллана. Манай компанийн зүгээс УИХ-аас гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Цаашдаа ч хамтарч ажиллахад бэлэн” гэж Оюу Толгой компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ярьсан юм.

УИХ-аас Оюу Толгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн онд ажлын хэсгийн дүгнэлт албан ёсоор гарсан юм. 200 гаруй хуудас уг материалд гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй, зардал болон бусад зардал мөнгөн хөрөнгийн зарцуулалт тодорхойгүй, монголчуудад үр ашиггүй гэх гурван том дүгнэлт гаргасан билээ. Харин “Оюу Толгой” компанийн мэдээллээр Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс компанитай хамтарсан ажлын хэсэг байгуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж буй ажээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Oop 2019 оны 06 сарын 18 [77.111.247.192]

    сонирхолтой

  • Medekhgui 2019 оны 06 сарын 18 [5.62.61.30]

    Өөрчлөлт хүлээнэ үү

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.