Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг: Хүний эрдэнэт амиар улстөрийн нүүдэл хийхээр төлөвлөж, оролдож байдаг яасан хүн чанараа алдсан, ёс жудаггүй, шунал тачаалал нь дийлддэггүй хүмүүс байдаг юм дээ...
8
2019/06/19

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сард Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалт дуусаагүй энэ үед хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарч байгаатай холбогдуулан талийгаач Г.Батхүүгийн охин Б.Цэлмэг өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах зүйлсийг бичжээ.

"Миний аав бурхан болоод нэг сар өнгөрч байна. Энэ хугацаанд аавын минь өнгөрсөний талаарх маш олон таамаг, гүтгэлэг, бухимдсан доромжилсон хүмүүсийн сэтгэгдэл хөвөрлөө. Хамгийн тодорхой зүйл бол энэ гэмт хэрэг. Ажиглаад байхад маш хачирхалтай зүйлс тэр өдөр болж өнгөрсөн санагддаг. Таамаг дэвшүүлж буй хүн бүр энэ учир битүүлэг хэргийн учрыг л олох эрмэлзэл дүүрэн байна. Зөвхөн ээж аав, эхнэр үр хүүхэд, ах эгч дүү нарт нь ийм хүсэл байгаагүй л болов уу. Аавыг минь дэмждэг, хүндэлдэг, бүр танихгүй хүмүүс ч сэтгэлээ чилээж байгаа харагдана. Арга ч үгүй биз, өнөөдөр бидэнд тохиолдсон эмгэнэлт явдлыг үл тоовол маргааш хэн нэгэнд дахиад л ийм зовлон ирнэ.

Тавдугаар сарын 17-ны тэр орой 19.00 цагаас аав минь дүүгийнхээ шинэ байранд орсон баярыг тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан. Үр хүүхдүүд бид цугларан аавыгаа хүлээгээд сууж байхад аав маань хамгийн сүүлд "Ralley-гийн талаар оросуудтай хуралдаад сууж байна мөд тардаггүй ээ" гэж бичээд хурлынхаа зургийг дараад явуулсан байдаг юм. Мэдээж дүүгийнхээ гэрт зочлох гэж төлөвлөж, яарч байгаа хүн юу бодож зүс таних төдий хүнтэй архи ууж суух билээ.

Тэр хар дарсан тавдугаар сарын 17-ны өдөр болсон үйл явдал хэдий бүрэн нотлогдоогүй байгаа ч би нэг зүйлийг 100%-ын баталгаатай хэлж чадна. Би аавынхаа охин болж төрөөд өнгөрч байгаа энэ 23 жилийн хугацаанд хэзээ ч аавыгаа архи ууж, тэр байтугай их хэмжээний архи ууж согтуурч байхыг харж байгаагүй. Тэр тусмаа миний аав Төрийнхөө ордонд архи ууж, танхайрч, дүрэм, журам зөрчихгүй. Монгол Улсын иргэнийхээ үүргийг зөрчиж, төрийн өндөр дээд байгууллагаа гутаахгүй. Олны итгэл дэмжлэгээр сонгогдож нэгэн цагт төлөөлж явсан нийгэм иргэдээ үл хүндэтгэн, ёс зүйгүй үйлдэл гаргаад явж байдаг хүн биш гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

Тавдугаар сарын 17-ны тэр орой 19.00 цагаас аав минь дүүгийнхээ шинэ байранд орсон баярыг тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан. Үр хүүхдүүд бид цугларан аавыгаа хүлээгээд сууж байхад аав маань хамгийн сүүлд "Ralley-гийн талаар оросуудтай хуралдаад сууж байна мөд тардаггүй ээ" гэж бичээд хурлынхаа зургийг дараад явуулсан байдаг юм. Мэдээж дүүгийнхээ гэрт зочлох гэж төлөвлөж, яарч байгаа хүн юу бодож зүс таних төдий хүнтэй архи ууж суух билээ.

Хүний эрдэнэт амиар улстөрийн нүүдэл хийхээр төлөвлөж, оролдож байдаг яасан хүн чанараа алдсан, ёс жудаггүй, шунал тачаалал нь дийлддэггүй хүмүүс байдаг юм дээ.

Монгол Улсынхаа шүүх, цагдаа, прокурорт итгэл алдрахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт тойрсон үйл явцыг харахад энэ салбар дампуурчээ. Яасан дүүрчихсэн, илжирцэн нийгэм гэхээрээ ийм байдаг байна аа. Монгол Улсын хуулийн засаглал дампуурсан санагдана. Иргэд төрдөө итгэхгүй болсоны маш тод шинж тэмдэг энэ юмуу даа.

За, яахав энэ дэлхий дээр үнэн шударга зүйл байдаггүй юмаа гэхэд бурханы оронд дээд тэнгэр ямагт байдаг юм шүү. Үйлийн үр гэдэг зүйл байдгийг мартахгүй байх нь зүйтэй болов уу.

Хэрэг нь үнэн зөвөөр шийдвэрлэгддэггүй юм гэхэд элдэв янзаар аавыг минь гүтгэхээ больж тайван сайхан нойрсуулахыг хүсье.

RIP Aavaa ❤️

Шунхлай овогт Батхүүгийн ЦЭЛМЭГ 2019.06.19" гэжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
8
  • zochin 2019 оны 06 сарын 19 [1.66.105.152]

    hunii ugel gelj ireh bich jamaara yavj yavsan n zuv duu ⁉️ uhehgui yum chig bsan hun hoid turulduu hiisen uilee hariul.d yavda ...

  • bhkm 2019 оны 06 сарын 19 [103.26.195.85]

    Tselmegee chi ter muuhai zaluugaasa salaache chamaar heden jil tejeelgej buur Londond bhd baria belduulj hoolo belduuldeg bsn surgaltiinha tulburiig hurtel tuluuldeg bs tamhia belduulj mashiniig chin unaj dawhidag araarchin bainga tawidag Bathuugiin ohintoi gerleh yum bol buten companytai bolood Apugiin huwitsa ntr ezemshigch bolchood Tselmegees salna gj yaridag zaluushde Taliigach etsegchin eniig husehguil bhda

    үнэн 2019 оны 07 сарын 01 [203.91.118.180]

    баян айлын охидууд их хэцүү жинхэнэ хайртай хүнтэй гээ сууна гэж байхгүй сэргэлэн залуучууд эцгийнх хөрөнгөнд шунаж охидыг нь тархидаад боовоо хөхүүлж байгаад л алга болно

  • Иргэн 2019 оны 06 сарын 19 [150.129.140.131]

    Архи үйлдвэрлэж олон хүний амь нас амьдралын арагцаасан муу ёорийн луйварчин Бат хүү үйлийн үр гэж байдаг юм тэрийгээ хүртсэн

  • Иргэн 2019 оны 06 сарын 19 [150.129.140.131]

    Сайн хүн байгаагүй

  • Oop 2019 оны 06 сарын 19 [77.111.247.47]

    гоё хэлжээ

  • zochin 2019 оны 06 сарын 20 [66.181.161.103]

    uiliin ur gj bgaa

  • bayar 2019 оны 06 сарын 23 [78.126.73.222]

    xumuus zerleg bolj baina shuu iim bodoltoi huolon bolvol ene uls

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.