Banner
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээснийг эрдэмтэд зарлажээ
3
2019/06/20

Бидэнтэй хамт нэг галаксид оршдог, дэлхийтэй төстэй хоёр гарагийг шинээр нээснээ хэсэг эрдэмтэд өчигдөр зарлажээ.

Улмаар хүн амьдрахад хамгийн тохиромжтой 20 гарагийн жагсаалтад тэднийг багтаасан байна. Эдгээр гарагууд нь манай нарны хөрш Teegarden нэртэй одыг тойрон эргэдэг. Уг од нь Хонины (Aries) ордод 12.5 гэрлийн жилийн зайд оршдог нь харьцангуй ойрхонд тооцогдож байна.

2003 онд анх нээж байсан Teegarden нь манай нарнаас 10 дахин хөнгөн, найман тэрбум жилийн настай, температур багатай сэрүүн од юм.

 

“Шинээр нээсэн хоёр гараг нь манай нарны аймгийн гарагуудыг санагдуулам. Тэд манай дэлхийгээс бага зэрэг илүү жинтэй, шингэн хэлбэртэй ус агуулах хэмжээний амьдралд таатай байрлалтай” гэж судалгааг ахалсан Гёттингений их сургуулийн астрофизикч Матиас Цехмейстер тайлбарлаж байна.

Гарагуудын нэг нь болох Teegarden B гарагийн гадаргын температур Цельсийн 0-50 хэм буюу дунджаар 28 хэм байх өндөр магадлалтай. Уг гараг манай дэлхийн 4.9 хоногтой тэнцэх хугацаанд тэнхэлгээрээ бүтэн эргэдэг.

Хоёр дахь гараг болох Teegarden C нь Ангараг гарагтай төстэй буюу гадаргын температур нь Цельсийн -47 хэм орчим гэж таамаглаж байна. Дэлхийн 11.4 хоногтой тэнцэх хугацаанд тэнхэлгээрээ нэг бүтэн эргэдэг. 

 

Тэдгээрээс Teegarden B гараг дэлхийтэй төстэй байдлын үзүүлэлтээрээ өнөөдрийг хүртэл нээгдсэн гарагуудаас нэгдүгээрт бичигдэж байна. Тодруулж хэлбэл ирээдүйд хүн төрөлхтний колоничлох боломжтой гарагуудын хамгийн эхэнд нэрлэгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Op 2019 оны 06 сарын 20 [212.95.8.157]

    сайн

  • Tarkhan 2019 оны 06 сарын 20 [92.223.73.188]

    сэтгэл хөдөлгөм

  • үнэн 2019 оны 06 сарын 28 [203.91.118.180]

    дэлхийн хүн амын тал нь тийшээ яваасай

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.