Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал Австрид 650 000 ам доллараар хаус авсан нь нотлогджээ
5
2019/06/20

Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкинд дэмжлэг үзүүлж, бага хүүтэй мөнгө шилжүүлсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан гэх үндэслэлээр АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн санал гаргаж, яллагдагчаар татаад байгаа юм.

Тодруулбал, хэдэн сарын өмнө АТГ-аас мэдээлэл хийж, “Н.Золжаргалд холбогдуулан гурван багц асуудлыг шалгаж байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа арилжааны банкуудад хуулиар тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон, Австри улс руу мөнгө шилжүүлж, байшин хуралдан авсан. Хууль зөрчсөн хэлцэл хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Эдгээр асуудлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгана” гэдгээ мэдэгдэж байсан.

 Тэгвэл, АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн тухай зарим эх сурвалж мэдээлжээ.

Тухайлбал, түүний Австрид үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх үйлдлийг шалгаж дууссан бөгөөд 650 мянган ам.доллараар тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорын газар баталжээ. Тиймээс Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн буруутгаж, шүүхэд шилжүүлэхээр болоод байгаа юм байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • зочин 2019 оны 06 сарын 20 [66.181.180.175]

    монголын алтыг үгүгй хийхэд оролцсон гэдэгийг мэдсээр байж аАН өөрсдөө идэх гээд тавьсан биз дээ

  • Zaluu 2019 оны 06 сарын 20 [70.36.61.184]

    Muu golgiig gyandad hii. Ingej amid yavaad yahavee zolguijargalaa.

  • uhej dald oroosoi 2019 оны 06 сарын 20 [183.100.52.124]

    Muu tsarai shigee sanaa muutai ,shunaltai nobsh be.Uhej dald orooch.Chi uiliin ur laigaa udahgui edelnee.9 ueree haraal idej yvag.

  • Chuluun 2019 оны 06 сарын 21 [5.62.56.163]

    баяр хүргэе

  • Зочин 2019 оны 06 сарын 21 [59.153.114.109]

    Жинхэнэ луйварчин, олон хүүхэнтэй холбогддог.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.