Banner
МҮОТВ-ээр гарч байсан "Пабло Эскабор" ОАУСК-г зогсоожээ
3
2019/06/20

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд өнөөдөр хар тамхитай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

2019 он гарснаас хойших эхний хагас жилийн байдлаар хар тамхитай холбоотой 89 гэмт хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа аж. Гэмт хэрэгт холбогдогчдын 86 хувь нь 19-35 насныхан байсан бөгөөд гадаадын 7 иргэн холбогджээ. Тухайбал, Нигэр Улсын 4, БНСУ-ын 1, Франц Улсын 1, Энэтхэг Улсын нэг иргэн хар тамхины гэмт хэрэгт холбогдон саатуулагдсан байна.

Хар тамхи худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн 65, худалдаалах зорилгоор хадгалсан 24, зохион байгуулалттай бүлэглэл 1, санаатай нэгдэж бүлэглэсэн 12, худалдсан 16, улсын хилээр нэвтрүүлсэн 16, тарьж ургуулсан 1 зөрчил тус тус илэрчээ.

ЦЕГ-аас хар тамхи хэрэглээг харуулсан, хар тамхи худалдан борлуулагч сүлжээний үйл ажиллагааг нарийвчлан үзүүлсэн аливаа дэлгэцийн аливаа бүтээлийг олон нийтэд гаргахгүй байхыг анхааруулгыг Монгол Улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй 21 телевиз, 11 сайт, бүх кино театруудад хүргүүлжээ. Цаашид хар тамхины хэрэглээг харуулсан ямар ч бүтээл гаргахыг зөвшөөрөхгүй гэдгээ хатуу илэрхийлж, МҮОНТВ-ээр явж байсан цувралыг албан ёсоор зогсоосноо хэллээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Tarkhan 2019 оны 06 сарын 20 [92.223.73.188]

    Муу хүн

  • Zochin 2019 оны 06 сарын 21 [73.109.58.232]

    Tsogtbaatar uu kk

  • zochin 2019 оны 06 сарын 24 [202.131.245.182]

    er ni ter ni deer sh de tb fb s hvvhdvvd dagaj duuraidag bh

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.