Banner
Ж.АЛТАНГЭРЭЛ: Би шүлгээрээ Монголын цагдааг өмөөрч, алдаршуулах болно
1
2019/06/20

Монголын Зохиолчдын Эвлэлийн болон “Эх орны цэрэг”, “Цагаан шонхор” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч, Цагдаагийн бэлтгэл хошууч, Цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхний холбооны тэргүүн Ж.Алтангэрэлийн “Монгол цагдаагийн хүүхдүүд” яруу найргийн цэнгүүн өчигдөр Цагдаагийн Сүлд чуулгын байранд боллоо.

Цэнгүүнд  Сүлд чуулгын уран бүтээлчид болон урлагийн олон авъяастай төлөөлөгчид оролцож, түүний зохиол бүтээлээс сонордуулсан юм.  

"...Амгалан байхын хүслээ цацал болгондоо даатгадаг ч

Айдсын сэрүүлгийн чанадад бие биеэсээ эмээсэн

Хатуутай газар сүлдэн дундаа мөнхөрсөн

Ард олны чинь нэг би эгэл нэг цагдаа” хэмээх эгэлсэн хэрнээ энэ албан хаагчидын тухай энгүй ихийг өгүүлэх “Монгол цагдаа” шүлгээр тэр яруу найргын цэнгүүнээ эхлүүлсэн юм.

Arslan.mn

Цагдаагийн бэлтгэл хошууч, яруу найрагч Ж.Алтангэрэл:

Arslan.mn

Цагдаагийн сэдэвт яруу найраг оролддог хүний хувьд та бүхэндээ эдгээр яруу найргаа сонсгоё гэж энэхүү цэнгүүнийг зохион байгуулж байна. Монгол улсын цагдаагийн байгууллагад цагдаагийн ажил үйлс, ард нь ажиллаж байгаа олон залуусын алдар гавъяа, үйлс бүтээлийг алдаршуулахын тулд миний бие өөрийнхөө оюун ухааныг зарцуулж, энэ төрлийн 30 орчим шүлэг, яруу найраг бичсэн. Эдгээр шүлгээ мөрдөст ахан дүүстээ сонордуулахсан гэх гэгээн хүсэл минь өнөөдөр ийнхүү биелэлээ олж байна. Цагдаагийн байгууллагад ажиллаж, цагдаа ахан, дүүсийнхээ тухай бичих хувь надад тэнгэрээс оноосон гэж би бодож, бэлэгшээж явдаг. 1991 онд “Монгол цагдаа”, “Цэрэг ямбуу цамц” гэх хэдхэн шүлгээр энэ яруу найргын ертөнцөд хөл тавьсан хүн. Утга зохиол гэх энэ том салбарт хөл тавиад 40 орчим жил өнгөрч, энэ хугацаанд 400 гаруй шүлэг тэрлэж, 4 номыг өлгийдөн авсан шавилхан яруу найрагчийн нэг. Arslan.mn

Түүний хувьд одоогоор Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахмадын зөвлөлийн даргаар, Цагдаагийн ар гэрийнхний холбоо ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна. Тэрээр өөрийн боломжид түшиглэн чөлөөнд байгаа ахмадуудыг дуурсах, алдрыг мөнхлөх зорилгоор цомог гаргах ажлыг санаачилж, хэлтсийн ахмад ажилтан Т.Баттөрийн амьдрал, замналыг харуулсан “Тулаанч эрхэм” цомгийг бэлэн болгосон төдийгүй дараагийн ахмад ажилтныг сонгон ажиллаж байгаа аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Tarkhan 2019 оны 06 сарын 20 [92.223.73.188]

    сайхан байна

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.