3 настай Б.Бат-Од хүүгийн биеийн байдал хүнд байна
4
2019/07/14

Тархины саажилттай таван хүүхэд БНХАУ-д нарийн оношилгоонд орохоор хандивын аян зохион байгуулсан. Хөвгүүд ар гэрийнхнийхээ хамт БНХАУ-ын Харбин хотын эмнэлэгт очоод байгаа бөгөөд маргааш шинжилгээндээ орж эхэлнэ. Харин тэдний нэг, гурван настай Б.Бат-Од хүүгийн биеийн байдал хүнд байна. Тодруулбал, хүү хятадын эмнэлэгт очсоныхоо дараа хүндээр өвдсөн бөгөөд урт хугацаанд хатгалгаагаар өвдсөн гэсэн онош гарчээ. Б.Бат-Од хүү монголд байхдаа байнга өндөр халуурч байсан бөгөөд ЭХЭМҮТ-ийн эмч нар бага зэргийн ханиадтай хэмээн оношилж, эм уулгаж байжээ. Харин ханиад биш хүнд хэлбэрийн хатгалгаа болж тэр нь зүрх бусад эрхтнүүдэд ачаалал өгч биеийн байдалд нь хүндрэл гарсныг хятадын эмч нар хэлсэн байна. Хүү одоогоор амьсгалын аппараттай сэхээний тасагт байгаа юм байна. Мөн нэг өдрийн эмчилгээнд 6-8 сая төгрөг зарцуулж байгаа юм байна. Б.Бат-Од хүүгийн ээж Наранцэцэгийн Хаан банкин дахь 5020667543 дансанд хандив өргөж, тус болохыг ар гэрийнхэн нь гуйж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Mip 2019 оны 07 сарын 14 [194.96.87.133]

    сайн байна.

  • zochin 2019 оны 07 сарын 14 [66.181.164.214]

    hyatad emch geheer l unen heldeg. oorsdiin emch nar n hudalch boloh yum. mongoloosoo baidag mongo tsugluulaad l hariin hudalch yumnuudaad ogood yamar ch ur dungui gesen hariutaai ireh yum daa. haramsaltai bn

  • Ganbold 2019 оны 07 сарын 14 [212.83.179.232]

    царайлаг хүү

  • Zochin 2019 оны 07 сарын 16 [122.201.24.59]

    Eh nyalhsiin emch nar heneggui hudlaa onosh tavidag no unen shde. Urgelj bosh l bh. Gehdee ert medej uragshaa yavsan no bolsiin. Shal buruu onosh tavij minii huuhdiig alah shahaj l bsiin

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.