Хөдөлмөрийн баатартай патьераа татуулна аа
2
2019/07/15

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Гарын таван хуруу", "Гарьд магнай", "Би чамд хайртай", "Намрын халуун өдрүүд", “Сүүдэр", "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Шарга даага” зэрэг киноны хөгжим, "Хүний заяа I, II, III" концерт, морин хуур, симфони найрал хөгжмийн концерт, ятга, найрал хөгжимтэй концертыг монголд анх удаа тавьж, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны ая зохиожээ. Түүний олон жилийн хүч хөдөлмөрийг төр өндөрөөр үнэлж төр засаг “Хөдөлмөрийн баатар” цол төрийн их баяр цэнгэл наадмыг тохиолдуулан олгосон билээ. Нэр хүндтэй эрхэмтэй хүн болгон зургаа авхуулахыг хүсдэг нь илэрхий. Түүний нэгэн адил Хөдөлмөрийн баатартайгаа ард түмэн зургаа авхуулсаар л....

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Xx 2019 оны 07 сарын 15 [194.96.87.133]

    сайн

  • Batjargal 2019 оны 07 сарын 16 [212.83.151.115]

    инээмсэглэн

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.