АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ХАНГААГҮЙ БАРИЛГА ГҮЙЦЭТГЭГЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ
1
2019/07/15

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/40 тоот удирдамжийн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилга угсралтын аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын үеэр Цэнгэлдэх хотхоны барилгын ажил гүйцэтгэж буй "Цэнгэлдэх ОСНАК" ХХК, "Оч ололт" ХХК-уудад Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ тооцож барагдуулан, албан даалгавараар хугацаатай үүрэг өгөн биелэлтэнд хяналт тавин ажиллалаа.

Мөн удирдамжийн хүрээнд Төв цэнгэлдэхийн хойно байрлах "Мон-Аса" ХХК-ны захиалгаар баригдаж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга барьж буй "Баян-Ажнай" ХХК, Цэнгэлдэх хотхоны 10 дугаар блок барилгын захиалагч "Мөнхсан" ХХК-уудад Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Эх сурвалж:  zarig.mn

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Mönkhtsetseg 2019 оны 07 сарын 16 [79.142.69.202]

    хүнд ажил

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.