ЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ
4
2019/07/16

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 2 -нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн албан бичигтээ Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож саналаа тусгайлан гаргана гэдгээ илэрхийлсэн билээ.  Харин тэр цагаас хойш Ерөнхийлөгчийн тусгайлан гаргах санал нь юу байх бол гэдэг дээр  улс төрийн хүрээнийхний дунд таавар уралдаж байсан. 

 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа УИХ-д хүргүүлжээ. Ерөнхийлөгчийн  УИХ-д хүргүүлээд буй санал гэвэл:

1. Одоо байгаа УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгож нэмэгдүүлэх

2. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох

3. УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгож байх.

4. Нам байгуулах доод босгыг нэмэгдүүлж  10 мянган хүн болгох, үүнийг Үндсэн хуульд тусгахаар Ерөнхийлөгч санал хүргүүлсэн байна. Сануулахад одоо улс төрийн нам байгуулах босго 800 хүн байгаа билээ. 

5. Түүнчлэн   улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох саналыг Ерөнхийлөгч гаргажээ. 

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн алба, газар, газрын хэвлийн баялаг, баялгийн тэгш хуваарилалт зэрэг сэдвээр тус бүрд нь тодорхой саналуудыг хүргүүлжээ.

Эх сурвалж: zindaa.mn

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Xx 2019 оны 07 сарын 16 [213.142.96.165]

    гоё хэлжээ

  • Zaluu 2019 оны 07 сарын 16 [70.36.61.184]

    UIH iin gishuudiig 3 say bolgii yoo. Bugdeeree huvaaj idii.

  • Nergüi 2019 оны 07 сарын 16 [176.126.83.86]

    харах болно

  • zochin 2019 оны 07 сарын 17 [143.176.142.132]

    76 erguu baisan bol 108 bolgoj erguu idemhii hunii toog nemehne de erguu mal chini

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.