ОБЕГ: Наймдугаар сард ХЭТ ХАЛАХ төлөвтэй байна
2
2019/07/16

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2019.07.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд, ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, тус газрын Мэргэжлийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Л.Тамир болон бусад албаныхан оролцлоо.Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллага долоодугаар сарын 11-16-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа. Онцгой байдлын байгууллагаас болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг шаардлагатай түвшинд хүргэх, сонор сэрэмж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллажээ.Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын 5272 алба хаагч аюулт үзэгдэл, ослын 34, объектын гал түймрийн 18, ой, хээрийн түймрийн долоо нийт 59 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна.
 

Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарах,Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх,Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, ялангуяа хүүхдүүд янз бүрийн хийлдэг завь, хийлдэг гудастай усанд орж эргээсээ холддог, энэ нь усанд осолдох шалтгаан болж байна.Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Эх сурвалж: zaindaa.mn

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Mip 2019 оны 07 сарын 16 [213.142.96.165]

    сайн байна.

  • Dzhambul 2019 оны 07 сарын 18 [207.189.0.45]

    сайн мэдээлэл

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.