У.Хүрэлсүх:Яасан цадаж ханадаггүй шунал вэ, Чойжилсүрэнд би хэд, хэдэн удаа анхааруулсан
10
2019/08/12

Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж шуурхай хуралдаан хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны сайдад Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг өнөөдөр цуцлах үүрэг өглөө.

Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав

Мөн энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол сайд нар төдийгүй Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, албан тушаалтнуудыг ажлаа өгөхийг сануулсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж буй зарим нэг хүн, зарим нэг олигархиуд Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурван тэс сумын иргэд газар нутгаа хамгаалж, уйлаад ярьж байна. Тэд төрөөс юу ч гуйгаагүй, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэхийн төлөөх илэрхийлэл.

Ард түмэн газраа ухуулахгүй гээд байхад яагаад ухаад байгаа юм бэ. Энэ бол анхнаасаа хууль зөрчиж олгогдсон зөвшөөрөл гэж би ойлгож байгаа. Ерөнхий сайд энэ асуудлаар та нарт 2-3 удаа даалгавар өгсөн. Энэ уурхайтай холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй би хэд хэдэн удаа уулзаж, анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орны газар сэндийчээд, ард иргэдийг бухимдуулаад хувьдаа ашиг хонжоо олохын төлөө УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй гэж би бодож байна. Албан тушаалтнуудыг авилгаддаг байсан бол одоо ард түмэнд авилга өгөх гэж байна. Тагнуулын дарга аа, Цагдаагийн дарга аа. 

Хэлэлцүүлгийн үеэр иргэн хүн авлигын асуудлыг ярьж байна, яагаад шалгахгүй байна вэ? Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн 40 гаруй хүнд авлига өгөхөөр завдсан гээд үнэн байдлаа ярьж байхад яагаад шалгахгүй байгаа юм бэ? 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй би хэд хэдэн удаа уулзаж, анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ

Байгаль орчны сайд өнөөдөр Ашигт малтмалын газартай Тост, Тосон бумбад ашигт малтмал олборлож буй газрын лицензийг цуцал, үүрэг өглөө шүү. Машин, техникийг нь журамла. Цагдаагийн дарга газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа асуудлаар Тагнуулын ерөнхий газрын дарга хэрэг үүсгэж шалга. Хууль бусаар олборлолт хийсэн “Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэ. Хэрэв энэ ажлыг хийж чадахгүй бол сайд нар, албан тушаалтнууд ажлаа өг.

Өвлийн тэсгим хасах 30, 40 градусын хүйтэнд 30 мянган хүн Сүхбаатарын талбайд жагссаныг битгий мартаарай. Энэ хүмүүс Монгол Улсад шударга ёс тогтоож өгөхийг хүсэж жагссан. Ард түмний хүсэлт, итгэл найдварыг бид нар хуулийн хүрээнд хариулах үүрэгтэй. Тиймээс хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоо. Түүнээс гадна өнөө маргаашгүй газар ухах гээд бэлдэж байгаа 2-3 компани байна. Эдгээрийн лицензийг ч мөн цуцал. Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав.

Одоо ашиглаж байгаа уурхайгаа ашигла, энэ асуудлыг журамла, Д.Сумъяабазар сайд аа

Монголын хууль хяналтын байгууллага шударгаар ажиллана гэж итгэж байна. Монголын шүүх шударгаар ажиллана гэдэгт ч итгэж байна. Одоо ашиглаж байгаа уул уурхайгаа л ашигла. Илүү газар битгий уул уурхайн ажил явуулаад бай. Үүнийг таслан зогсоо.

Таван толгой, Оюу толгойгоо ашигла. Одоо ашиглаж байгаа уурхайгаа ашигла, энэ асуудлыг журамла, Д.Сумъяабазар сайд аа. Та бол төрийн далбааг бусдын нутагт мандуулж байсан хүн. Эх орон гэж юу байдгийг биднээс илүү мэднэ. Эх орон газар нутаг дээр тогтож байна. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, экосистемийг ямар ч хүн хөндөж болохгүй, ямар ч хууль үүний өмнө бөхийх ёстой. Ийм үүрэг даалгавар өгье. Ажилдаа орцгоо” гэлээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
10
  • Баатар 2019 оны 08 сарын 12 [66.181.189.101]

    Супер байна шүү

  • Zochin 2019 оны 08 сарын 12 [94.247.241.92]

    Hurelsuh ch shudarga taldaa hun shuu, gazar nutgaa hairlaad uneneesee iim shiidver gargaj yarij helj chadah er hun shuu

  • zuv 2019 оны 08 сарын 13 [73.109.240.176]

    Hed heden udaa sanuulsan baina. Huuli bus gej baina. tiimees zuv, demjij baina.

  • Баткаа 2019 оны 08 сарын 13 [202.9.43.9]

    бас нэг худалдагдсан site Хүрэлсүхийн зөв сайн мундаг хүн гэж хаана байсын

  • bek 2019 оны 08 сарын 13 [84.39.112.155]

    энэ худлаа юуугач ойлгохүй хдн үг хэлцэн та нарчин яаасан монголоо алдсан хүмүүс вээ тэр олон мянган ажилчдыг хэн тэжээжин энэ хүн монголд юугаар тус болсийн гэдгийг наана цаантай бодох хэрэгтэйшдэ

  • амьдрал 2019 оны 08 сарын 13 [82.102.23.165]

    амьдрал ямар хатуу бдгийг мдхгүй энэ мэв шиг хүн л ингэж өөрийнхөө нэрийг өсгөж бусад уурхайд ажилж бгаа иргэд нь хоолгүй хонхон хамаагүй асуудул бхдаа новш чи вуу хийж бүтээсийн амнаас өөр юу ч бхгүй новш

  • Oktai 2019 оны 08 сарын 13 [37.120.142.25]

    баян хүн

  • Hi 2019 оны 08 сарын 13 [49.0.218.139]

    Uurhaigui bolool bsan, boljil taaraa. Onoo margaash in heden togrogoor buruu garaar tsatsaad duusaj bolohguiee,,, demjij bn

  • Zochin 2019 оны 08 сарын 14 [66.181.166.89]

    Hairtai shu Hurelsuh ahaa

  • nndn 2019 оны 08 сарын 14 [139.5.218.152]

    mundag uraa uraaa

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.