“Сауд гоби коэл транс” компанийн уурхайy үйл ажиллагааг бүрэн зогсоолоо
1
2019/08/15

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг тус компанийн уурхайд ажиллаж, улсын ахлах байцаагчийн актаар 2019 наймдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн уурхайн үйл ажиллагааг нь зогсоолоо.

Улмаар уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхийг даалгав.

Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон хэдий ч “Ашигт малтмалын тухай” хуульд зааснаар тус компани байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж орон нутагт хүлээлгэн өгөхийг мөн даалгалаа.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсантай холбогдуулан МХЕГ-аас Тост, Тосон бумбын нуруу орчимд олборлолт явуулдаг компаниудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Batbayar 2019 оны 08 сарын 15 [193.148.19.29]

    сонирхолтой мэдээ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.