Б.Хурц гэм буруутай нь тогтоогдвол 5 жил хоригдоно
3
2019/08/16

Тагнуулын ерөнхий газрын  дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай шүүж буй. Шүүх хуралдаан  өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ.

Уг шүүх хуралд Б.Хурц  Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын цесөн хүн шүүгдэгчээр оролцож байгаа юм. Шүүгдэгчдийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1-ээр зүйлчилсэн  байна.

ЗҮЙЛЧЛЭГДСЭН ЗААЛТУУД НЬ:

133.1.-Р ЗААЛТ: Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.

251.1-Р ЗААЛТ: Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • зайл 2019 оны 08 сарын 16 [66.181.161.54]

    kkk элбэгээ ард нь байгааг мэдсээр байж та нар барьж хориоч. улсын мөнгийг идсэн эх орныг дааж давшгүй өрөнд оруулсан албан тушаалтан уудыг яагаад шалгаж шүүхгүй байгаан энэ бол Хурцаар туг дахиж өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн санаа

  • Muu hun 2019 оны 08 сарын 16 [49.0.218.139]

    Muuhai nvsh, delhiigees zailval taarna,,

  • phh 2019 оны 08 сарын 16 [5.62.61.209]

    нухацтай байдаг

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.