ГАДААДЫН ЗУРАГЧИД МАНАЙ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
2
2019/08/16

РИА Новости” агентлагийн гэрэл зурагчны бүтээл
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, МОНЦАМЭ агентлаг хамтран гадаадын мэдээллийн агентлагуудын гэрэл зурагчдыг эх орондоо урьж, аялуулж байгаа юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй ажлынх нь үр дүн хэдийн гарч эхэлсэн тухай тус холбооны удирдлага мэдээлэв. ОХУ-ын ИТАР ТАСС, “РИА Новости”, БНХАУ-ын, Японы зэрэг агентлагийн төлөөлөл, БНСУ, Туркийн есөн гэрэл зурагчин Монголд буусан цагаас хойш авсан бүтээлүүдээ тус тусын агентлагт илгээснийг цацаж эхэлсэн байна.
 “Л.Нямбаяр захиралтай “Aжэт Авиэйшн” компани Улаанбаатар хотын дээгүүр нисдэг тэргээр явж, зураг авах боломж олгосон нь эх орноо гадаадад сурталчлах, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийн сан хөмрөгийг шинэчлэхэд болон олон улсын гэрэл зурагчдын хамтын ажиллагааг дэмжсэн үйл явдал боллоо” хэмээн зохион байгуулагчид дүгнэжээ. Гадаадын гэрэл зурагчид өдгөө Хэнтий, Чойбалсан,Мэнэнгийн тал - Буйр нуур, Халх гол гэсэн маршрутаар ажиллаж байна. 



















СУРТАЛЧИЛГАА

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Xx 2019 оны 08 сарын 16 [213.162.72.165]

    сайн байна.

  • phh 2019 оны 08 сарын 16 [5.62.61.209]

    илүү дээр газар

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.