Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболдын бяр тэнхээ, авъяасыг байгалиас заяасан гэж боддог
2
2019/08/19

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмаар 9 давж Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн гэсэн мэдээлэл цацагдаж буй. Тэрбээр энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийсэн бөгөөд Баяр наадмын коммист гомдол гаргаад байна.

Түүнийг допинг хэрэглэсэн гэх асуудалд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрбээр “Э.Оюунболдтой уулзаагүй, холбоо бариагүй. Өөрөө мэдэгдэл хийсэн байсан. Миний хувьд энэ сарын 7-ноос хойш албан ажилтай байсан учир энэ талаар тодорхой мэдээлэл алга. Дарамт ирсэн гэсэн асуудалд надад мэдэх зүйл байхгүй. Нэг нутаг усны хүмүүс. Э.Оюунболд 20 настайдаа 6 даваад дараа нь Улсын баяр наадамд түрүүлсэн. Наадамд түрүүлсний дараагаар архи дарс уулаа гэсэн мэдээлэл ирдэг байсан ч надтай таарч байсангүй. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд холбогдож бэлтгэл сургуулилтаа хийж байна уу гэж харьцаж байснаас өдөр бүр бэлтгэл дээр нь очих боломж байхгүй. Тэгэхээр надад одоогоор мэдэгдсэн зүйл алга. Нэг л удаа бэлтгэл дээр нь очиж уулзсан. Допинг хэрэглэсэн гэсэн асуудал санаанд буухгүй байна. Э.Оюунболдын бяр тэнхээ, авъяасыг байгалиас заяасан гэж боддог” гэлээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Xx 2019 оны 08 сарын 19 [212.95.8.228]

    сонирхолтой

  • km 2019 оны 08 сарын 19 [82.102.17.125]

    сайхан

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.