УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа уурхайн эзэдтэй нууц уулзалт хийв үү!
2
2019/08/23

Өчигдөр  Новотел зочид буудалд уул уурхайн лицензээ хураалгасан 20 орчим захирлууд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай уулзаж байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Мөн үүнээс гадна тус уулзалтын  үеэр Монгол газар ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр харвалт өгч эмнэлэгт хүргэгдсэн гэх сошиалд цацагдаад байгаа. Тус мэдээлэл гарсан даруйд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн цахим  хуудсаараа, “Би өнөөдөр гэртээ сууж байна. ямар юмных нь Новотелд байх вэ. Гэр орондоо хүүхэд багачуудтайгаа сууж байна. Гадна дотноос манай дүү нар ирчихсэн, дүү нартайгаа ярилцаад сууж байна.
Тийм учраас энд тэнд, буудалд бизнесийнхэнтэй байна гэдэг энэ яриа чинь ор үндэсгүй яриа шүү.Ийм худлаа юм явуулж болохгүй ээ, залуучуудаа. Ёс суртахуунтай байцгаа. Хуульд захирагдаж амьдарна гэдгийг би хаана ч хэлнэ” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлсэнээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өчигдөр 16.00 цагийн үед Новотел зочид буудалд бус "City tower"-ийн 15 давхарт байсан" гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа барьц алдаж яаруу сандруу лайв хийхдээ "би өнөөдөр гэртээ сууж байна" хэмээн худал мэдэгдэл хийв. Түүний энэхүү яаруу сандруу мэдэгдэл цахим орчинд челлэнж болон үргэлжилж байна.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Xx 2019 оны 08 сарын 23 [213.142.96.184]

    сонирхолтой

  • Nekhii 2019 оны 08 сарын 23 [37.120.142.24]

    нууц нь сайн биш

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.