Ц.Мянганбаяр: Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Би зүгээр байгаа
7
2019/08/23

Алтны 13 лицензээ хураалгаад байгаа “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжилнэ гэдгээ хэвлэлээр дамжуулж дайгаад байна.

Тэрбээр энэ тухай хэвлэлд “УИХ-ын сонгуулийн шоу одооноос эхэлж байна. Засгийн газар уул уурхайн лицензийг хураагаад авч болно. Би ашиглалтын лицензийг хууль журмын дагуу Засгийн газрын харъяа агентлагийн зөвшөөрлөөр авсан. Тэгэхээр эрх цуцлагдсан бол нөхөн олговор олгох асуудал яригдана. Үүнийгээ Засгийн газар мэдэж шийдвэр гаргасан байлгүй дээ” гэж Засгийн газраас гаргасан шийдвэрт хариу барьжээ.

Мөн “Ц.Мянганбаярын бие муудаж, III эмнэлэгт хүргэгдсэн” гэх цуу нь ташаа болохыг тодотгож, “Яагаад тийм худлаа мэдээлэл зохион байгуулалттай гарсныг мэдэхгүй байна. Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа” гэжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
7
  • Би Монгол 2019 оны 08 сарын 23 [122.201.26.172]

    Заамарыг харахаар энэ хүнд гомдоод байх юм. Хөндөгдөөгүй байхад нь тэрүүгээр явж байлаа. Одоо харахаар өр зүрх зүсэгдэх шиг болох юм. Одоо тэнд ухаж байгаа нинжаанууд ч энэ хүнтэй адил алт олж байвал Монгол нутаг хэнд хамаатай юм болчихсон байна лээ. Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байна ч гэх шиг, бүр үндэстэн байгаа юм бишүү.

  • Turgen 2019 оны 08 сарын 23 [5.62.58.221]

    муу мэдээ

  • 1№ 2019 оны 08 сарын 23 [202.9.45.79]

    энэ байтугай юм үзэж хэлүүлэх байлгүй

  • Үнэн 2019 оны 08 сарын 24 [173.11.81.153]

    Мянган БООВ минь чиний Хар Пүүжээгээр эхлүүлсэн загварын нэртэй янхануудыг Монгол улс тэжээх гэж зовж байна...

  • Баагий 2019 оны 08 сарын 25 [182.160.0.80]

    Уул уурхайг ашиглаж болноо. Гол нь лицензээ шударгаар авсан, татвараа шударгаар төлсөн, нөхөн сэргээлтээ байгалийн анхны төрхөнд нь оруулсан байх л ёстой шүү дээ.

  • Баагий 2019 оны 08 сарын 25 [182.160.0.80]

    Уул уурхай ашиглаж болноо. Хэн ч бай хамаагүй лицензээ шударгаар авсан, татвараа шударгаар төлсөн. нөхөн сэргээлтээ байгалийн анхны төрхөнд нь оруулсан байх ёстой. Улс харин лиценз нэг олгосон бол саадгүй олборлох боломжоор хангах ёстой.

  • Irgen 2019 оны 08 сарын 26 [103.26.195.11]

    Ichij ywalda archaagvi amisgaa minee baahan zagwarin hvvhnvvdig tejeeh gj vne tulburgvi gazar shoroog uhaj idej uuchihaad ymar hanaj tsadahaa medehgvi nowsh we bas ulsaas nuhun tulbur gnee sejgin gar we

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.