Допинггүй бол АРСЛАН ч төрж мэдэх байсан наадам хүчинтэй юу!!!
4
2019/08/30

Наадмын бөхчүүдийн ам авна гэдэг бол тэр жилийн наадмын өнгө шууд тодорхой болдог. Хэрвээ Допингтой бөх байхгүй байсан бол энэ жилийн наадам шудрага сайхан “ҮНЭН” болох байлаа. Допингтой бөх барилдаагүй бол олон сайхан аавын хөвгүүд дээшээ барилдах байсан. Жишээ нь Монгол Улсын харцага Д.Анар зааланд тогтмол сайн барилдаж Батсуурь аваргыг 3 хаясан бөх юм. Аймгийн арслан Мустафа түрүү бөхтэй хамгийн сайн барилдаж, удаа дараа сонгооны барьцанд хүрсэн бөх. Улсын баяр наадмын дараа ч олон том цолтныг өвдөг шороодуулсан нь Допингүй бөхтэй барилдсан бол Улсын ТОМ цолонд хүрэх байсныг гэрчиллээ. Энэ жилийн бэлтгэл маш сайн хангагдсан бөхчүүд бол улсын харцага Д.Анар, аймгийн арслан Мустафа нар яалт ч үгүй мөн. Э.Оюунболд аварга Батсуурийг давхар шуудагны барьцнаас дайраад унагасан бол улсын арслан Содномдоржийг дан шуудагнаас дайраад унагасан. Харин Д.Анар, Мустафа хоёртой барьц сонголцож давсан. Тэгэхлээр асар хүчтэй Допинг хэрэглэсэн бөхтэй энэ тэнцүү өрсөлдсөн хоёрхон бөхийн нэг Д.Анарт цаашаа илүү барилдах магадлал маш өндөр байв. Магадгүй шинэхэн арслан төрж ч мэдэх наадам байсныг наадамчин олон бүгд ярьцгааж байна. Учир ийм тул Допингтой бөх түрүүлсэн энэ жилийн наадам хүчинтэй гэхэд бэрх...Энэ асуудлыг зохих газрууд нь маш сайн нягталж, даруй зөв шийдэх асууддал....8, 9-ийн даваанд цол ахиулах буюу даваагүй байж цол авах нь манай үндэсний сдортын хөгжил их сөрөг талтай.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Xx 2019 оны 08 сарын 30 [212.95.8.152]

    гоё хэлжээ

  • Бат 2019 оны 08 сарын 30 [106.181.74.235]

    За битгий гонгиноод гоншигоноод бай үнэхээр авьяас чадвартай бол допинтой допингүй арван хэдэн жил түрүүлээд болоод байдгийн Аврага Сүхбатыг хар л даа харьцангуй жижигхэн биетэй ч уран мэх хийж барилдаад аврага болсон л байгаа биздээ. Тэгээд ч дан ганц бяр тэнхээгээр сайн барилдчихдаг ч юм биш. Одоо зүгээр тэгвэл тэгэх байсан ингэвэл ингэх байсын гэж хошуугаа унжуулж хов хэрүүл хийж явахаар ирэх жилийн наадмын бэлтгэл сургуулилтаа сайн хийх хэрэгтэй. Бидэнд гонгинож суухаас илүү чухал зөндөө асуудал байна.

  • lm 2019 оны 09 сарын 01 [207.189.0.236]

    маш том асуудал

  • s 2019 оны 09 сарын 08 [202.179.26.170]

    hujaanuud booj uhehnee odoo yaanaa hun alahviidee

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.