Монгол Улс 3х3 сагсан бөмбөгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлжээ
2
2019/08/30

FIBA/Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо/ XXI конгресс БНХАУ Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооны гишүүн 154 орны зочид төлөөлөгчид тус хуралд оролцож байна. Энэ удаагийн хурлаар ОУСБХолбооны шинэ ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаа болсон бөгөөд шинэ ерөнхийлөгчөөр Африк улсын иргэн Хамане Нианг сонгогдсон. Ноён Хаман Ниангийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ОУСБХолбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай байсан ба энэ удаад оролцогч орнуудын 100% саналаар ерөнхийлөгчийн албан тушаалд нэрлэгдлээ.

Түүнчлэн XXI конгрессийн хурлын үеэр өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж FIBA AWARDS Ceremony арга хэмжээг зохион байгуулж есөн төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.

Шилдэг холбоодын эрэмбийг НАЙКИ компаний нэрийн дор шалгаруулсан. Үүнд:

ОУСБХолбооны НАЙК ДЭЛХИЙН Шилдэг охидын ангилал / U18/

1. АНУ 2. Испани 3. Франц

ОУСБХолбооны НАЙК ДЭЛХИЙН Шилдэг хөвгүүдийн ангилал / U18/

1. АНУ 2. Канад 3. Литва

ОУСБХолбооны НАЙК ДЭЛХИЙН Шилдэг эмэгтэй ангилал /насанд хүрэгчид/

1. АНУ 2. Испани 3. Австрали

ОУСБХолбооны НАЙК ДЭЛХИЙН Шилдэг эрэгтэй ангилал /насанд хүрэгчид/

1. АНУ 2. Испани 3. Франц

2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн охидын баг 1. Герман 2. Самао 3. Беларус

2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн хөвгүүдийн баг 1. Истони 2. Израйл 3. Словень

2017-2019 хамгийн их өсөж хөгжсөн эмэгтэй баг 1. Нигер 2. Виржиний арал 3. Парагвай

2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн эрэгтэй баг 1. Монтинегро 2. Голланд 3. Истони гэх мэт шагналууд 5х5 төрөлд олгогдсон бөгөөд сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж сошиал орчин болон залуусыг ихээр хошууруулж буй 3х3 төрлөөр Монгол улс дэлхийн чансааны ГУРАВДУГААР байранд Орос, Хятад улсуудын араас бичигдсэн.

Харин 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хамгийн их өсөн дэвжиж, хөгжүүлсэн улсаар МОНГОЛ улс нэрлэгдсэн бахдам үйл явдал тохиолоо. Энэхүү мэдээний араас залгуулан хэлэхэд Монгол Улс анх удаагаа багийн спортын төрлөөр олимпийн наадамд өрсөлдхөөр эрхийн төлөөх тэмцээнүүддээ эрэгтэй, эмэгтэй бүх насны багууд олон улсын тэмцээн уралдаанд оролцож байгаа бөгөөд. Монгол улсын ихэнхи аймгуудад Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо тус спортыг түгээн дэлгэрүүлэх үүднээс тэмцээн уралдаан, сургалт семинарыг ээлж дараатайгаар зохион байгуулж байгаа юм байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Xx 2019 оны 08 сарын 30 [212.95.8.152]

    сайн байна.

  • lm 2019 оны 09 сарын 01 [207.189.0.236]

    сайхан мэдээ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.