Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхэд хүргүүлжээ
1
2019/09/11

АТГ-аас өчигдөр /2019.09.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэдний өгсөн мэдээллээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нөхдөд ял завших, хугацаа хожиж улмаар гэм буруугүй үлдэх боломжийг хууль, хяналтын байгууллага олгож байгаа талаар хэллээ.

Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сарын 8-нд Улсын Дээд шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, АТГ-аас тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Улмаар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж.

Харин Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Гэтэл Хотын дарга асан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь өнгөрсөн зургаадугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргажээ. Энэхүү гомдлыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 8-нд Улсын дээд шүүхэд хүргүүлээд байгаа аж. 

АТГ-аас энэ мэт хэргүүдийн хувьд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг ашиглаж хэрэг шалгах процесстой холбоотой үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хожсон үйлдэл гаргаж байна гэж үзэж байгаа талаар мэдээлэлдээ тодотгосон юм. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Novsh 2019 оны 09 сарын 11 [49.0.218.39]

    Muuhai novshnuud,,,

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.