ДАШТ-нд М.Пүрэвтунгалагийг үлдээж, Э.Сумъяаг оролцуулахаар боллоо
5
2019/09/11

Энэ жил УАШТ-д түрүүлсэн тамирчдыг ДАШТ-д зодоглуулах эрх олгосон билээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх анх удаа авсан. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооноос түүний биед хатиг гарсан, бэлтгэл дутуу гэх шалтгаанаар ДАШТ-д барилдуулахгүй оронд нь гавьяат тамирчин Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргасан талаар М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэн эсэргүүцэж олон нийтэд мэдээлэл хийсэн.

Тэгвэл хоёр тал хэд хэдэн удаа уулзаж, зөвлөлдсөний эцэст ДАШТ-нд гавьяат тамирчин Э.Сумъяаг оролцуулахаар болсон талаараа өнөөдөр мэдээллээ. Цаашид Монголын чөлөөт бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрүүл мэнд болон ёс зүйн асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • Bud 2019 оны 09 сарын 11 [66.181.187.181]

    Oo Jenkogiin tamirchin baisan bolood iim shuugian tarisan baih n...ene etseg n...!

  • Xx 2019 оны 09 сарын 11 [213.162.72.167]

    гоё хэлжээ

  • Shudraga bish l bn 2019 оны 09 сарын 11 [49.0.218.39]

    Tehdee l ene ohiniil zov bnash dee. Tamirchin hunii hudulmor gedeg ih hund bdag iimees huurhii ohin hudulmoroo uneluuleed yvah n zov chuu Dee,,,,

  • Зочин 2019 оны 09 сарын 13 [202.180.220.186]

    Энэ Пүрэвдулам гэдэг охин /аав ээж/ бүгд увайгүй хүмүүс санагдсан сан шүү. Зөв шийдвэр гаргажээ. Тэмцээнд орох охинд амжилт хүсье.

  • zochin 2019 оны 09 сарын 13 [103.229.123.130]

    hunii hodolmor shuu dee erh avsaniigaa yavuulah heregtei shuudee

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.