“Их хар сүлд” хамгаалалтын ажилтан буугаар бусдыг сүрдүүлжээ
1
2019/09/11

Машинаа холдуулаагүй гэж гар буугаар бусдыг сүрдүүлэн хэрэг өчигдөр /2019.09.10/  гарсан байна. Тодруулбал өчигдөр Хан-Уул дүүргийн /ХУД/ гуравдугаар  хорооны нутаг дэвсгэрт  “Их хар сүлд” гэх бичиг бүхий машинтай хүмүүс хүн рүү буу тулгаад байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад “Их хар сүлд” харуул хамгаалалтын албанд ажилладаг 25 настай эрэгтэй Э нь машинаа холдуулсангүй гэж иргэн Ө-тэй маргалдаж, хийн буу гаргаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ. Уг хэргийн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар нэг буу, хоёр сумыг хураан авсан байна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • lm 2019 оны 09 сарын 15 [207.189.0.233]

    хүлээн авах боломжгүй

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.