АТБХЗГ-ын дарга Д.Доржханд үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ
2
2019/09/12

Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг цагдан хорьсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл 72 цаг хоригдсон түүнийг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Д.Доржхандыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах" санал ирснийг хэвээр баталж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг "үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна" гэж үзэн хэрэгсэхгүй болгож,  өчигдөр орой суллажээ.
 
Ингээд Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарт Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
 
Газрын дарга Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Зочин 2019 оны 09 сарын 13 [202.131.243.186]

    энэ авгай харваас авилга авах царай байна сайн шалга иймэрхүү шуналуудаас болж энэ улс орон хөгжихгүй байгаа нь үнэн

  • lm 2019 оны 09 сарын 15 [207.189.0.233]

    их амттай

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.