Монгол, Беларусь хоёр улсын бизнес уулзалт болж байна
1
2019/09/13

Монгол, Беларусь хоёр улсын бизнес уулзалт МҮХАҮТ-д болж байна. Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чепурной Станислав Владимирович, Беларусийн ХАҮТ-ын дэд дарга Шаханович Андрей Казимирович тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид оролцож байна. Монгол-Беларусийн гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр 6832.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар буюу 492.3 сая ам.доллароор өссөн дүнтэй байгаа. Манай улсын томоохон аж үйлдвэр, дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулах мөн хоёр орны зах зээлд арьс, шир, ноос ноолуур, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, цаашлаад бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын борлуулалтын сүлжээнд нэвтрүүлж, цахим худалдаагаар борлуулах зэрэг өргөн боломжийг манай хоёр улсын бизнес эрхлэгчид үр өгөөжтэй ашиглах шаардлагатай байгаа юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • lm 2019 оны 09 сарын 15 [207.189.0.233]

    сайн эхлэл

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.