Номд дурлагч олон "Номын баяр"-аа тэмдэглэн өнөөдөр /2019.09.14/ Сүхбаатарын талбайд хуран чуулж байна
3
2019/09/14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Номын баярын өдөр”-ийг 8 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм. Өдгөө энэхүү арга хэмжээ нь ном зохиогч, ном хэвлэгч, ном худалдагч, номын санч, ном уншигч хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болж хүрээгээ тэлэн, улс орон даяар нэгэн уриан дор тэмдэглэдэг болжээ. Үндэсний хэмжээний номын баяраар нийт аймаг, нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагчид, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид  нэгэн дор цуглан номоо солилцож, номоо бэлэглэж, ном хаялцаж, номоо таниулдаг сайхан уламжлал тогтоод байна.

Номын баярын арга хэмжээ маргааш мөн үргэлжилнэ.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Xx 2019 оны 09 сарын 14 [213.162.72.174]

    сонирхолтой

  • Xx 2019 оны 09 сарын 15 [213.162.72.240]

    сонирхолтой

  • lm 2019 оны 09 сарын 15 [207.189.0.233]

    гайхалтай номууд

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.