Б.Жаргалсайхан: Ц.Гарамжав шиг улс орондоо хэрэгтэй үйлдвэр барьчихаад бие биенээ барьж идэх хэрэгтэй
8
2019/09/17

УИХ-ын гишүүн , “Монполимет” ХХК-ийн босс, Ц.Гарамжав нь компанийнхаа зээлийг хэрхэн хаалгасан талаарх баримтыг олон нийтэд zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг дэлгээд байгаа бол Ц.Гарамжав түүнийг эсэргүүцэж гүтгэдэг хэмээн хуулийн байгууллагад хандахаа мэдэгдээд буй. Тэгвэл энэ талаар "Буян" хэмээх тодотголтой Б.Жаргалсайхан ам нээжээ. Тэрээр хэлэхдээ:

Ц.ГАРАМЖАВ ШИГ ҮЙЛДВЭР БАРЬЧИХААЧ...

Монголын барилгын салбар тэр чигээрээ Хятадын мэдэлд байлаа. Гол түүхий эд цементээ хятадаас авдаг учраас эдийн засгийн хараатаар олон жил явж ирсэн билээ. Энэ гачаалаас гарахын тулд "Монполимент", "МАК" зэрэг үндэсний том компаниуд хөдлөсөн. Асар богино хугацаанд цементийн үйлдвэрүүд босч улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан байдаг юм.
Эрх мэдэлтнүүд бүү хэл эрчүүдийн зориглож ордоггүй салбар руу орсон хүн бол Ц.Гарамжав. Өнөөдөр тэрээр Хөгжлийн банкнаас 10 тэрбумын зээл авсан гэдгээрээ буруутгагдаад байгаа билээ. Зээл бол ажил хийдэг хүний боломжит хувилбар. Барьсан барилгаа өнгөөр ялгаад үзвэл алаг эрээн болтлоо зээл авч нэг үйлдвэр, барилга барьдаг юм шүү. Зээл хаанаас авах, хаах бүгд ухаан зарсан ажил даа. Өнөөдөр сэтгүүлчид нэгийгээ өмнөөрнө гэцгээж байна. Яагаад бизнесмэнүүд, ажил олгогч нар үйл ажиллагаагаа бизнесээ нэгдэн хамгаалж болдоггүй юм бэ. Зээл бол ул мөрөө үлдээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Төр засаг Ц.Гарамжавт 10 тэрбум төгрөг өгсөн нь буруу гэж үзвэл цементийн үйлдвэрийг нь буцаан авч болно. Мөн дахиад зээл өгч дэмжиж бас болно. Төр хэрэгтэй төсөлд эрсдэл гаргаад зээлийг ч хааж болно. Зээл авсан нь үнэн юм чинь зээлээ бүтээн байгуулалтанд зориулан хямд төсөр цементээр ч төлөх бололцоотой биз дээ.Төр хямд цемент авч болно биз дээ. Шүүхээс өөрөөр бусдыг гутаах, яллах эрх хэнд ч байх ёсгүй юм. Ц.Гарамжав шиг улс орондоо хэрэгтэй үйлдвэр барьчихаад бие биенээ барьж идэх хэрэгтэй. Энэ эмэгтэй шиг (Бизнес хийдэг ээжүүдийн том төлөөлөл) бизнесийн салбарт тэмцэж, унаж босч ирсэн хүнийг би мэдэхгүй... хэмээжээ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
8
  • irgen 2019 оны 09 сарын 17 [150.129.143.165]

    tanil talaaraa litsenz yumu ulsiin vildwer anhnaasaa huwichilj awaad teriigee zarj uhaj ogtsom ih mongotei bolood teriigee tsairuulhin tuld mongoo ugaaj tom tom vildwervvd bariaad sain nertei yvaaad baij heench chadna.inged l zogschih heregtei l bgaa yum.shunal n diildehgvi vrgeljlvvleed ingeed yvaad bhaar hze neg odor shorondoo oroh n todorhoi bailgvde ene oligarhuud

  • Зочин 2019 оны 09 сарын 17 [103.206.194.6]

    харин бизнес хатагтай учраас улс төрд орох хэрэггүй л байсан гэж нийгэм үздэг. Улс төрийг бизнесээс салгаж, ангид байлгахын тулд Путин Ходорковскийг шорон явуулсан байдаг

    sara 2019 оны 09 сарын 18 [122.115.235.4]

    yes.yes.yes.yum unshdag nohor bn.bayr hurgie

  • 1 2019 оны 09 сарын 17 [119.40.103.6]

    Хамгийн гол нь зээлээ хэрэгсэхгүй болгосонд л байгаа байхаа.

  • Xx 2019 оны 09 сарын 17 [213.162.68.227]

    гоё хэлжээ

  • Зочин 2019 оны 09 сарын 18 [66.181.161.94]

    Гарамжав үйлдвэр барьлаа гээд зээлээ хаалгаж болох юм бол Эрдэнэбат бас хямд барилгын үйлдвэр барьсан зээлийг хаагаач.Жаргалсайхан улсаа барьцаалж гаднаас зээл авч үйлдвэр бариад улсаар төлүүлж амташсан хүн.

  • Зочин 2019 оны 09 сарын 18 [202.55.188.87]

    Зээлээ Төлөөд үйлдвэрээ ажилуулах хэрэгтэй ш дээ.дүлий юм ярьж байхийн.

  • Kkk 2019 оны 09 сарын 18 [103.212.118.72]

    Jagaa ax vnegui tsement shaachix geed l...

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.