Хөтлөгч Ганууш, Одноо нар тайзнаа дахин хамтарлаа
0
2019/10/09

UBS телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг “Universe Best Songs” наадмын хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нарыг танихгүй хүн ховор биз ээ. Нэгэн үе хаа ч хамт аливаа арга хэмжээг хөтлөх хоёр тухайн цаг үеийн алтан партнераар нэрлэгдэж бас ч Монголын хамгийн эрэлттэй хөтлөгчид гэгдэж байв. Нэг л өдөр тус хоёр хөтлөгч маань тайзнаасаа бууж хөтлөгчийн карьераа орхисон юм. Хөтлөгч П.Одгэрэлийн хувьд гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэж, сайн ээжийн ажлаа өдрийг хүртэл хийж байсан юм. Харин Ануш хаа нэг  ямар нэг арга хэмжээг ганцаараа хөтлөж харагддаг. Тэгвэл өнөөдөр хоёр хөтлөгч эргэн нэгдэж тайзнаа гарлаа. Тодруулбал  Монгол Улсын гавьяат жүжигчин, Алтан гадас одонт, НҮБ-ын хүүхдийн элч дуучин Т.Ариунаа 10 жилийн дараа өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний “Тэнгэр шиг бай” шоу тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.10.09/ “Corporate Convention Centre”-ийн их танхимд болсон юм. Түүний концертын их танхимд хийсэн энэ удаагийн хэвлэлийг бага хурал зохион байгуулалтын хувьд жишиг тогтоохуйц өндөр зохион байгуулалттай болсон юм. Энэхүү хэвлэлийн бага хуралд хөтлөгчөөр ажилласан хоёр мундаг хөтлөгчид ажлаа тун чиг сайн хийж байна лээ. Тэр чинээгээр ч тэнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, сэтгүүлчдийн сэтгэлийн хөдөлгөж байлаа.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.