Жүжигчин Т.Бархүү Монголын шилдэгүүдийн багт оржээ
10
2019/10/10

Барагдашгүй авьяастай хэмээн олон түмнээс өндөр үнэлгээ авсан жүжигчин Т.Бархүү жүжиглэхээс гадна дуучдаас дутуугүй дуучин гэдгээ олонтаа батлан харуулсан нэгэн. Тэр ч утгаараа өнгөрсөн зуны наадмын нээлтэнд дуулж Монголчууддаа гэнэтийн бэлэг барьсан нэгэн. Ер нь наадмын нээлтэнд дуулсан энэ цагийн анхны жүжигчин гэж болох байх. Ийн авьяасаараа урлагийнхны хүрээлэлдээ ч үнэлэгдсэн тэр одоогоор Монголын урдаа барьдаг хамгийн шилдэг баг хамт олонтой “Тэнгэр шиг бай” төсөлт ажилд хамтран ажиллаж байгаа юм байна. Тэрхүү төслийн гол зорилго МУГЖ Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолтыг Монголдоо анхдагч болохуйц өндөр бөгөөд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулах явдал юм. Дэлхийн хэмжээний тайз засалт, хөгжмийн дуугаралт, бүжиг дэглэлтийг үзэгчдэд мэдрүүлэн Монголын урлагийн хөгжлийг таван жилээр түүчээлэхээр зорьж байгаа аж. Ийн шилдэгүүдийн багт орсон уг тоглолтын хэвлэлийн бага хурлын үеэр манай дуранд ийн өртлөө. Дашрам дуулгахад түүний охин Суунийтайгаа хамтран тоглосон Хөөрхөн ээжтэй охин киноны нээлт тун удахгүй болох гэж байгаа юм билээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
10
  • Зочин 2019 оны 10 сарын 10 [202.131.243.186]

    мундаг жүжигчин сайнч залуу харагддаг

  • xx 2019 оны 10 сарын 10 [213.162.72.204]

    янзтай

  • зочин 2019 оны 10 сарын 10 [66.181.169.70]

    Амжил хүсье

  • Zochin 2019 оны 10 сарын 11 [66.181.161.51]

    Unen torhni udahgui il bolno biz,yun sain gej

  • Дуулах нь сайн байж магадгүй. Жүжиглэлт бол хиймэл 2019 оны 10 сарын 12 [103.26.194.24]

    иргэн

    Nart 2019 оны 10 сарын 13 [59.13.5.113]

    Neeren tegj sanagddag shuu.Hun duuraihdaa l sain bh.Dram bolon kino amid jujiglelt bol neeh dotorgui sanagddag.Shounii l hun.

  • zochin 2019 оны 10 сарын 13 [66.181.187.243]

    esgii hiih gazar gologniihereggvi ee gej vnen yum daa

  • tumee 2019 оны 10 сарын 13 [93.24.29.144]

    xuurxun zaluu shuu neg xusax yumsan

  • hobbi 2019 оны 10 сарын 14 [202.126.88.168]

    эрэгтэй хүмүүст ийм богино түрийтэй өмд ёстой муухай харагдах юмаа нээх гончиг

  • irgen 2019 оны 10 сарын 18 [66.181.164.171]

    amjilt husie

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.