Д.МӨНХ-ЭРДЭНИЙН ХЭЛЭСНЧЛЭН ГХЯ "ТӨРЛИЙН АЛБА" БОЛЖ ГҮЙЦЖЭЭ
10
2019/10/16

БНХАУ-ын Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үедээ “Гадаад харилцааны яам бол төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний нууц амрагуудаар дүүрсэн” хэмээн хэлсэн. Харамсалтай Д.Мөнх-Эрдэнийн хэлсэн үг үнэн болох нь дараах баримтуудаас харагдаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын  газрын захирлаар 2016 оны есдүгээр сарын 13-ны өдөр томилогдсон. Улмаар 2019 оны зургадугаар сард Засгийн газраас “Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаярыг дэмжих” шийдвэр гаргаж, томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн. 

УИХ-ын гишүүн, НИТХ-ын дарга асан Н.Болормаагийн хүү Л.Мөнхтүшиг ГХЯ-ны Консулын газрын дэд захирлаар 2016 оны наймдугаар сарын 01-ний өдөр томилогдоод улмаар 2018 оны аравдугаар сарын 01-ний өдөр захирал болсон.

Үндсэн хуулийн цэцийн дарга асан М.Амарсанаагийн хүү А.Төмөр ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар 2016 оны наймдугаар сарын 01-ний өдөр томилогдсон.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх ГХЯ-ны Ёслолын хэлтэст дэд захирлаар 2016 оны наймдугаар сарын 01-ний өдөр томилогдон ажиллаж байгаад БНХАУ-ын Бээжин дэх ЭСЯ-нд зөвлөхөөр томилогдсон.

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Т.Гандигийн хүү Н.Хонгор ГХЯ-нд одоо жинхэлж байна. Түүнийг Д.Цогтбаатар сайд төсөл дээр ажиллуулж байгаад яам руу жинхлүүлэх “арга” бодож олжээ.

Ер нь сүүлийн 5-6 жил дипломат албаны шалгалт аваагүй, сүүлийн таван жил Элчин сайд нарын зөвлөгөөн болоогүй.

Иймд Элчин сайдууд бухимдлаа илэрхийлж байгаа бол дипломат албаны шалгалт авахгүй байгаа учир ГХЯ-нд ажилд орохын тулд дээрээс мотордуулах, арын хаалга хэрэглэхээс өөр аргагүй бол жинхэнэ хэл устай, өндөр боловсролтой, шаардлага хангах хүмүүс орж чадахгүй байна. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь (Англи) ЭСЯ-нд атташегаар, дэд сайд Б.Батцэцэг туслахаараа ажиллаж байсан Ц.Даваасүрэнг Ром дахь (Итали) ЭСЯ-нд атташегаар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслахаараа ажиллаж байсан Н.Жавхланг Оттава дахь (Канад) ЭСЯ-нд атташегаар тус тус томилсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дипломатын шалгалт өгөөгүй Б.Мөнхтүшиг, Ц.Даваасүрэн, Н.Жавхлан нарыг томилолтод явахаас нь өмнө дипломатын шалгалт өгүүлэн, “хүчээр” тэнцүүлж байгаа бол Н.Хонгор мэтийн шалгалт өгөөгүй, дипломат биш мэргэжилтнүүдэд улсын нууцтай харьцах боломж олгож байгаа нь ариун явдал уу?

Мөн УИХ-ын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг хүүгээ ГХЯ-нд оруулахаар Д.Цогтбаатарыг хүчтэй шахаж байгаа. Удахгүй орно гэсэн мэдээлэл байна.

Энэ мэтчилэн УИХ-ын гишүүн, сайд нарын хүүхдээр ГХЯ дүүрсэн, одоо ч дүүрч байгаа нь төрийн дээр нам гарсны нэгэн баталгаа биш гэж үү? 

LIVETV.MN

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
10
  • Xx 2019 оны 10 сарын 16 [213.162.72.192]

    сонирхолтой

  • Sudlaach 2019 оны 10 сарын 16 [202.131.233.190]

    Эд нар чинь мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаад үе шаттайгаар дэвшин ажиллаж байгаа мэргэшсэн дипломатууд. Сайд дарга нарыг дагаж, сонгуулиар гэнэт төрдөг "дипломатууд"-тай эднийг хольж ойлгох хэрэггүй юм билээ. Юуманд ултай суурьтай хандаж сур! Сэтгүүлч гуай....

  • dsg 2019 оны 10 сарын 16 [202.72.244.173]

    hamgiin muuhai haragdaj bgaa ni nyamdorjiinhon bna

  • Ish shivchg,,,,, 2019 оны 10 сарын 16 [49.0.218.39]

    Yaandaa huurhiis, Ed nar chadlaaraa gqrsan gehed unheer itgeh undeslel, zovtgoh neg bishee algaa bn shuu Dee. Uls ornii hogjliig har, yam , agentlagaa har. Ingej ulsad lai bolsnoos huviin hevchlees chadlaaraa ihleed chadlaaraa orooch, ichdeggui Uheruudee. Uliin ur gej bnaa bn...

  • Yu gehev dee 2019 оны 10 сарын 16 [49.0.218.39]

    Unheer gadaad hariltsaanii yaam busad yaamnaasaa tasarhai , ulger, jishee bsan bol yaay gehev, haramsaltain busad yaamduudaasaa dordonuu gehees deergui, ner hund n novch,,,,

  • Zochin 2019 оны 10 сарын 17 [75.82.188.203]

    Tr Tsogtbaatar gj ng muu noomoi dur esgesen hudlaa gariig saidaas n buulgaj, orond n zuv hun tavikh heregtei.

  • Zochin 2019 оны 10 сарын 17 [202.126.88.199]

    A.Tumur bol yaltachgui jinhene diplomatch. Hezeenii l geree erh zuid ajilladag bsan. Busdiig ni bol medehguimda

  • Зочин 2019 оны 10 сарын 17 [202.131.243.186]

    монгол улсыг нэртэйгээр нь нэг айл гэр бүлээрээ удирдмаар юм

  • i 2019 оны 10 сарын 17 [73.181.73.133]

    tsogtbaatar gej gonginoson duutai neeh doojoogui tsaraitai nohriig ooriig n ogtsruulah heregtei.

  • e 2019 оны 10 сарын 18 [113.9.216.18]

    Elbegdorjiin egchiin huuhed Ganhuyag Beejingd elchin said, Ganhuyagiin duu Ganbold Hailaart konsul

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.