СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛСАН Э.ХҮРЭЛБААТАР ХАЛДЛАГАД ӨРТӨЖ, ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЛЭЭ
2
2019/10/17

Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар үл таних хүмүүст зодуулж, эмнэлэгт хүргэгджээ. Байгалийн түүхийн музей, Төв номын сан, УДЭТ, УДБЭТ зэрэг Монгол улсын нийслэл хотын соёлын өвд хамаарах барилга байгууламжуудыг нураахыг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл өрнөж байгаа энэ үед харамсалтай хэрэг гарч, айдас бий боллоо. Монголын архитекторуудын эвлэлээс эдгээр соёлын өв, архитектурын түүхэн дурсгалт барилгуудыг нураах устгахыг эсэргүүцсэн байр сууриа мөн илэрхийлж, мэргэжлийн талаас нь зөвлөмж гаргаад байсан юм. Харамсалтай нь яг энэ цаг үед Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар халдлагад өртөж, бусдад зодуулан эмнэлэгт хүргэгдсэн нь хачирхалтай тохиолдол болж байна. #SaveMuseum буюу соёлын өвийг хамгаалах хөдөлгөөн 20дах өдрөө үргэлжилж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж, зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэх шалтгаанаар иргэн Ц.Уянга, Э.Одбаяр П.Амар, Э.Идэр нарын 9 хүнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Соёлын өвийг хамгаалж буй иргэдийн амь нас, аюулгүй байдлын баталгааг хэн хангах вэ?

   

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Зочин 2019 оны 10 сарын 17 [122.201.31.108]

    хятадуудын гараар барьсан энэ муу хогийн хуучин барилганцруудыг хурдан нураа. Үүнийг эсэргүүцэж буй хүмүүсд хятадаас мөнгө өгч, биднийг түүхээ сэргээж шинэчлэхийг зориуд эсэргүүцэж буй юм.

  • Xx 2019 оны 10 сарын 17 [213.162.68.229]

    гоё хэлжээ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.