УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ
3
2019/10/17

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хуралдаан дахин хойшилжээ.

Тодруулбал,  шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч О.Сайнгэрэл нь “Д.Гантулгын хүсэлтээр, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаатай холбогдуулан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан тул ирэх 11 дүгээр сарын 1-ны өдрийн 09:30 цагт хийхээр товлож, шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Мөн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсон байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Zochin 2019 оны 10 сарын 18 [202.126.89.242]

    Bi ene hvniig helmegdtsen gj hardagdaa

  • zoloo 2019 оны 10 сарын 19 [87.168.238.251]

    bi ch gsn ene zaluug uruvdud bdgiin gazriin haanaas garch irsen gaitai zavaan banzal huuhnees bolj uchnuun tsag hugazaa ajil turluu aldaj bna laitai ium hurdan shig asuudlg ni shiidchihej boldoggui l ium bh daa

  • Tiim shuu 2019 оны 10 сарын 19 [49.0.218.39]

    Bi bas orovddog tehdee unasan huuhed uildgui gen odoo yaltai bilee. Ih hurliin gishuun baij tiim bulchimgui bj bolohgui, baisan bol nogoo hedteigee niileel duu hooloigoo hurgehbsan bh daa,,,

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.