Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
1
2019/10/18

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа урлагийн тайзыг хөлбөмбөгийн талбай адил болгож чаддаг адтай нэгэн. Дуулсан дуу болгон нь хит болдог уран бүтээлч бүсгүй маань бие даасан тоглолтуудаа мэргэжлийн өндөр түвшинд хийдгийг урлаг судлаачид төдийгүй шүтэн бишрэгчид нь онцолдог.

“Эрос №1” анхны бие даасан тоглолтоороо Монголын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн тэрбээр зөвхөн нэг л тоглолтдоо 200 гаруй уран бүтээлчтэй хамтран ажиллаж, ажлын байраар хангадгаараа онцлогтой. Тэгвэл энэ удаад дуучин Т.Ариунаагийн нэгэн нууцыг дэлгэе. Урлагийн тайзнаа багийн тоглолтыг гайхалтай харуулж чаддаг дуучин маань хөлбөмбөгийн үнэнч фанатуудын нэг. Тийм ч учраас ирэх сарын 8-нд болох “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо бэлтгэлийн хажуугаар хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалтын тоглолтыг үзэж, Монголынхоо багийг дэмжжээ. Харин одоо дуучин Т.Ариунаа “Буянт-Ухаа” спортын ордонд хийх “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо үеэр мэргэжлийн ямар өндөр жишиг тогтоож, уран бүтээлч нөхөдтэйгөө хамтран хэр гал асаасан тоглолт хийхийг харах л үлдлээ.

ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Мөн түүний албан ёсны пэйж хуудастай ЭНД дарж холбогдоно уу 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • o 2019 оны 10 сарын 18 [73.181.73.133]

    ene avgai neeh surtei elch geed unendee huuhdiin toloo yum hiideg uu zugeer l ooriigoo reclamddag biz dee??

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.