Тэрбумаар нь тендер авдаг С.Бямбацогтын мафийн СҮЛЖЭЭ
2
2019/10/18

Ж.Эрдэнэбатын засгийн газрын булхай эхнээсээ ил болоод байна. Түүнчлэн Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг МАН-ын нөхөд нь унагахдаа “Танхимын сайд нартаа 800 тэрбум төгрөгийн концесс өгсөн” гэж буруутгаж байв. Түүний танхимын Хууль зүй дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт л гэхэд  67.7 тэрбумыг төсвөөс авахаар болсон талаар өмнөх БАРИМТ 1, 2 дээр тодорхой дурдсан билээ. 

Тэгвэл сэтгүүлч миний бие энэ удаад "Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх" төслийг ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэрхэн тоглоомын дүрэм зохиож, өөрийн гар хөл, сүлжээгээрээ авсан талаар дэлгэе. 

- НЭГ ТАНХИМЫН 3 САЙД ХУЙВАЛДАЖ ТЕНДЕР ЗАВЧУУЛАВ- 

Ж.Эрдэнэбатын засгийн үед Эрчим хүчний яамнаас ЭХЯ/201700007 дугаартай "Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх" тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ы өдөр зарласан байдаг. Уг тендерийн нийт төсөвт өртөг нь 13.8 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 4.5 сая ам.доллар. Энэ бол өндөр өртөгтэй, хэр барагийн аж ахуйн нэгж, гүйцэтгэгч компаниуд авч чадах тендер биш юм. 

Гэвч уг тендер хэд хэдэн хууль зөрчсөн, хуйвалдааны шинжтэй ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ шалгаруулалтандаа тусгаж, УИХ-ын гишүүн асан С.Бямбацогтын эзэмшлийн “Алтай трейст” ХХК-г ялуулсан байдаг. 

Тодруулбал энэхүү тендерт оролцогч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын хэмжээг шаардахгүй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл дээрх хэмжээний том төслийг хэрэгжүүлж чадах санхүүгийн чадавх, борлуулалтын орлого огтхон ч шаардлагагүй гэж зааж өгсөн нь дурын хэнбуйгай ч оролцох боломжтой гэсэн босгыг бий болгосон байна. Хоёрт, сүүлийн гурван жилд ижил төстэй ажлын өртөгтэй ажил хийсэн эсэхийг огт хамаагүй, шаардлагагүй хэмээн үзжээ. Нэг үгээр “Алтай трейст” ХХК-д зориулж, энэхүү тендерийг бичсэн гэлтэй. Нөгөөтэйгүүр тендерийн материал хүлээн авах хугацааг 33 хоногийн хугацаатай буюу тендер зарладаг хамгийн бага хугацаагаар нь зарласан аж. 

Энэхүү тендерийг тухайн үед ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, одоо Төрийн өмчийн хорооны Бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж буй З.Мэндсайханы тушаалаар тендерын хорооны баг бичиж, бичсэн тендерийн шалгуур, үзүүлэлт, материалыг багын найз З.Мэндсайхан нь батлаж, Эрчим хүчний сайдаар хянуулсан байдаг. Харин ЭХЯ-аасаа батлагдсан тендерийг Сангийн яам хууль зөрчсөн эсэхийг нь шалгаж, хянаж баталдаг байна. Мөн сангийн яам тендерт шалгарсан аж ахуйн нэгжийг дараа нь давхар шалгадаг. Гэвч Сангийн яам хууль бус тендерийн шалгаруулалтыг хүлээн зөвшөөрч, шалгарсан компанийг нь баталсан байх юм. 

Товчхон хэлэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын захиалгаар  түүний багын найз, нэг нутгийнх нь З.Мэндсайхан нь тендерийн төсөл бичүүлж, Сангийн сайд байсан Б.Чойжилсүрэнгээр батлуулан тендерээ зарлаж “Алтай трейст” ХХК-г ялуулсан юм. 

Ж.Эрдэнэбатын танхимын гурван сайд /ХЗДХЯ, ЭХЯ, СЯ/ нь нэгдэн хуйвалдаж өндөр өртөгтэй тендерийг гувчуулсан нь тодорхой боллоо. Иймэрхүү бүлгэлсэн мафийн сүлжээг өнөөг хүртэл АТГ яагаад шалгасангүй вэ?! 

Дээрх тендерт гадаадын компаниуд оролцох бүрэн боломжтой байсан. Гэвч шалгарах мэргэжлийн компани олдоогүй юм гэж үү АТГ-ийнхаан! Ховдын фракцийнханы хууль бус үйлдэл энүүгээр зогсохгүй. Олон баримт фактуудыг сэтгүүлч миний бие цувралаар гаргах болно. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ...

Эх сурвалж: Ч.Содоо

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • 3 2019 оны 10 сарын 18 [192.82.70.98]

    ODOO AJLAA HIIMEER BNAA BOGSOO UHALTSAJ HANAAGUI YU

  • Xx 2019 оны 10 сарын 18 [213.162.72.136]

    гоё хэлжээ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.