Ж.Мөнхбат: Миний ХОМ-д 800 сая таграгний асуудал байгаа, би тайлбараа хийнэ
2
2019/10/18

УИХ-ын гишүүн болоод хөрөнгө нь огцом нэмэгдсэн гишүүдийн нэг нь Ж.Мөнхбат хэмээгддэг. Тиймээс “Бид уучлахгүй”  ТББ-аас эдгээр орлого нь огцом нэмэгдсэн гишүүдийг тайлбар хийхийг хүсж, ёс зүйн хорооонд шаардлага хүргүүлээд байсан юм. Энэ талаар Ж.Мөнхбат тайлбар өгөхдөө: Ёс зүйн дэд хорооноос надад ХОМ-ынхоо талаар тайлбар өгнө үү гэсэн албан бичиг ирсэн. Үүний дагуу ёс зүйн дэд хороонд тайлбар гаргаж өгч байгаа. Надад хууль зөрчиж хөрөнгөжсөн асуудал байхгүй. Ёс зүйн хороо дээр энэ асуудал яригдах үед нь би албан ёсоор тайлбар мэдээллийг өгнө.  Цаашдаа энэ асуудлыг хуулинд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж би үзэж байгаа. Яагаад гэхлээр ХОМ-ээ үнэн зөв бөглөж өгсний төлөө хүнийг нэр төрд нь халдах, үндэслэлгүй гээд янз бүрийн юм гаргаж ирээд хууль зөрчсөн юм шиг, гэм буруутай зүйл хийсэн юм шиг сенсаацилаад байгаа нь буруу. Тиймээс цаашдаа энэ асуудлыг хуулийн байгууллага нь шаардлагатай бол шалгадаг, зөв бурууг нь олон нийтэд тайлагнаад хэлчихдэг тийм хуулийг авилгын тухай хуулинд оруулж өгөх нь зөв юм байна гэсэн байр суурьтай байна. Миний ХОМ-д 800 орчим сая төгрөгний асуудал яригдаж байгаа. Түүнийг яаж олсон, ямар асуудал байгаа вэ гэдгээ ёс зүйн дэд хорооны хуралдааны үеэр би хэлнэ. Надад хууль зөрчиж, үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй гэлээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • 123 2019 оны 10 сарын 18 [192.82.67.107]

    Tawan tolgoin nuursiig hulgalj zarsniig chini bugd medne.Shorond oroh honogoo huleeh l uldej de

  • Зочин 2019 оны 10 сарын 18 [202.126.89.220]

    Таван толгойн нүүрснии гэрээн др асуудал бгаа байхаа

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.