Н.Онон хамтлагийнхаа охины нулимсыг унагав
4
2019/10/19

Н.Онон захиралтай Х Түц продакшны хамт олон Монголчуудыгаа олон жил инээлгэсэн  хошин урлагийн шилдэг хамтлаг мөнөөс мөн. Энэ хамтлагаас салбарлан гарч бие даасан болон тусдаа хамтлаг болсон олон залуус бий. Өөрөөр хэлбэл Н.Онон, И.Одончимэг нар жүжигчин Батаа, Нарансолонго, Тэмкагаас эхлээд олон уран бүтээлчдийг хөлийг дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн ачтангууд. Тиймдээ ч залуу уран бүтээлчид Х Түцийг үүсгэн байгуулагчид болох Н.Онон, И.Одончимэг нарыг аав, ээж шигээ хайрдаж, хүндэтгэдэг юм билээ.

Ийн залуу хойч үеийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж бас даасан дааж яваа Н.Онон өчигдөр “Хөөрхөн ээжтэй охин” ээлжит уран бүтээлийнхээ нээлтийн үеэр хамтлагт нь олон жил бүжигчнээр ажилласан н.Заяа гэх бүсгүйд СТА болсныг нь дуулгаж, тэмдэгийг нь гардуулан өглөө. Гэнэтийн үйл явдалд цочирдсон Заяа гэх охин нь баярын нулимс дуслуулж харагдана лээ. Энэ бүсгүй нь жаахан охин байхаасаа эхлээд X Түц-д харъяалагдан ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө үр хүүхэдтэй ээж болсон ч хамтлагтаа эргэж буцалтгүй ажилласаар байгаа аж.

Дашрамд дуулгахад Х Түц нь хошин урлагаас холдож цаашид дэлгэцийн бүтээлээр дагнаж уран бүтээлээ туурвих ажээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Xx 2019 оны 10 сарын 19 [213.162.72.230]

    сайн

  • zochin 2019 оны 10 сарын 20 [64.119.18.114]

    sain

  • зочин 2019 оны 10 сарын 21 [103.10.23.152]

    Сайн уран бүтээлчид шүү хамтлагынханд ажлын амжилт хүсье.

  • Зочин 2019 оны 10 сарын 22 [103.26.194.78]

    Онон. Бүр өьөө өвөө ямар иа хөгширч бнааа урт наслаарай

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.