ӨНГӨРСӨН ШӨНӨ УГААРЫН ХИЙД ХОРДСОН ГЭХ 63 ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ
2
2019/10/19

Угаарын хийд хордсон гэх дуудлага иргэдийн зүгээс тасрахгүй байна. Өнгөрсөн шөнийн байдлаар нийтдээ 17 дуудлага бүртгэгдэж 32 хүүхэд, 28 том угаартсан гэж эмнэлгийн тусламж авсан байна. Үүнээс гурван том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болж бусад иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд зөвөлгөө өгч буцаасан байна. Цагдаагийн байгууллага, эмнэлгийн 103 дугаар утас болоод хордлогын төвд хандсан нэгдсэн мэдээлэл гэж ЗГ-ын Хэвлэлийн албанаас тодотгов.

Тодруулбал 2019 оны 10-р сарын 18-ны өдрийн 06.00 цагаас 19-ны 06.00 цагийн байдлаар угаартсан гэх дуудлага мэдээлэл ЧД-ээс дөрвөн дуудлага ирснээс угаарын шинжгүй гэдэг шалтгаанаар хоёр дуудлага нь хасагджээ. СХД-ийн 11 дуудлагаас хоёр дуудлага нь угаарын бус нэг дуудлага өгсөн нэг хүн эмнэлэгт хүргэгджээ. Хан-Уул дүүргээс хоёр дуудлага ирсэн одоогийн байдлаар тэдгээр иргэд Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байна. БЗД-ээс таван дуудлага ирснээс угаарын шинжгүй хоёр дуудлага байсан бол Сүхбаатар дүүргээс нэг дуудлага бүртгэгджээ. Нийт ирсэн 23 дуудлагын 6 нь угаарын бус учир өөр эмчилгээ хийгдсэн бол угаартсан 17 дуудлагын 32 хүүхэд, 28 хүнд эмнэлгийн үйлчилгээг үзүүлсэн байна.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • zochin 2019 оны 10 сарын 19 [202.179.26.46]

    daarch bna,aidastai bid uchmeergui bna

  • Zochin 2019 оны 10 сарын 19 [202.9.45.9]

    Hvmvvsee tawantolgoin nvvrsnii vrteseer hiisen hogoo ard tvmendee ondor vnetei zarj horongo bosgoj horongojih gsn yawuurgvi sanaa bitgii hudaldaj awaarai vneheer muu bna deerees nuuj haana bna ger horoolooliinhon maani l hohirono shv bvv heregle

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.