ХСИС-ийн багш, ажилтаны зорчиж явсан автобус осолдож дөрвөн иргэн амиа алдлаа
4
2019/10/19

Хуульзүйн яамны харъяа Хууль сахиулах их сургуулийн багш, ажилчдын зорчиж явсан том оврын автобус Улаанбаатар хотын ойролцоо Ар гүнтэд дөнгөж саяхан осолдсон байна. Ослын талаарх дуудлага мэдээлэл нэг цаг орчмын өмнө бүртгэгджээ. Одоо ослын газарт эмнэлэг, цагдаагийн албан хаагчид ажиллаж байна. Ослын улмаас дөрвөн хүн газар дээрээ амь насаа алдаж, олон тооны багш, ажилтнууд биедээ гэмтэл, бэртэл авч эмнэлэгт хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээллээр 35-40 хүний багтаамжтай том оврын автобустай явж байсан гэх мэдээлэл байна. Тус сургуулийн 85 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиосон билээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Эмгэнэл 2019 оны 10 сарын 19 [59.153.114.27]

    Эмгэнэл

  • Иргэн 2019 оны 10 сарын 19 [202.21.107.65]

    Яасан аймшигтай мэдээ вэ? Хайран сайхан залуус, яах гэж хэн тэднийг явуулав аа?

  • Xx 2019 оны 10 сарын 19 [213.162.72.242]

    гоё хэлжээ

  • Zochin 2019 оны 10 сарын 20 [98.247.88.7]

    Heniig yaj alah geed zohion baiguulalttai ingej auto osliin medeenuud siteuudaar taviad baina?

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.