Б.Энхбаяр: Мөнгө угаагчдад хариуцлага тооцоогүйгээс "Саарал жагсаалт"-д орсон
3
2019/10/21

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон нь улстөрчдийн хувь, бүлэглэлийн эрх ашгаа бодсон үйлдлүүдтэй салшгүй холбоотой гэх байр суурийг илэрхийлэгсэд олон байна.

Хууль зүй дотоодын хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “Мөнгө угаасан тодорхой гэмт хэргүүдийг хуулийнхан илрүүлж шалгах явцад УИХ-аас Эрүүгийн хуулийн "Мөнгө угаах" зүйл ангид гурван удаа өөрчлөлт оруулж, улмаар уг хэргүүд хэрэгсэхгүй болж байсан” гэж байна. Тэрбээр жил гаруйн өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард телевизийн ярилцлагад орохдоо ч энэ тухай сануулж байжээ.

Түүний үгийг эшлэвэл “Зөвхөн Эрүүгийн хуулийн Мөнгө угаах гэдэг зүйл ангид өнгөрсөн хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Энэ тохиолдлыг нь аваад үзэхээр тодорхой хэмжээгээр мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй  үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагууд илрүүлээд шалгах явцад энэ өөрчлөлтүүд хийгдэж, үүний дагуу тодорхой хэргүүд эргээд ял шийтгэгдэхгүй хуулийн хийдэл завсраар хариуцлагаас зугтсан бултсан асуудлууд гарсан” гэж байв.

Мөн тэрбээр 2017 онд Мөнгө угаах, тeрроризмтэй тэмцэх Ази-номхон далайн бүсийн байгууллага Монгол Улсын тайланг авч хэлэлцэн зэрэглэлийг хэвээр хадгалж шийдвэрлэснийг нь сануулсны сацуу мөнгө угаагчиддаа хариуцлага тооцоогүйгээс саарал жагсаалтад орсон гэж тодотгосон байна.

За мөн “Онги гол”-ын Ц.Мөнхбаярыг 2015 оны Өршөөлийн хуульд хамруулсан нь Монгол Улс "тeрроризм"-ын гэмт хэргийг өршөөлөө гэсэн мессежийг олон улсад өгч, ФАТФ манайхыг хар, саарал жагсаалтанд орж, хориг тавиулах сануулга өгч байсныг ч эргэн санууллаа.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • иргэн 2019 оны 10 сарын 21 [66.181.166.154]

    Энхбаяр хууль зүйн сайд байх ухаалаг зангарагтай хүн мөн.

  • Xx 2019 оны 10 сарын 21 [213.162.68.227]

    гоё хэлжээ

  • Зочин 2019 оны 10 сарын 21 [202.131.243.186]

    тийм шүү гэмт хэрэгтнүүдэд ерөөсөө хариуцлага тооцохгүй байгаа нь их сонин

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.