З.Баянсэлэнгийг цагдан хорьжээ
2
2019/10/22

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ. Хойшлуулах болсон шалтгаан нь З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ.  Тэгвэл өчигдөр 18 цагийн орчимд З.Баянсэлэнгийг цагдан хорих 461 дүгээр анги руу аваад явжээ.  Учир нь энэ удаа ерөнхий шүүгчээсээ татгалзаж, өмнө нь анхан шатны шүүхээс мөн татгалзаж байсан түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй юм. З.Баянсэлэнгэ нь  Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй юм.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс түүнд төрийн албанд ажиллах эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасч, улсад учруулсан хохирол болох 900 гаруй сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Харин Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Xx 2019 оны 10 сарын 22 [213.162.68.227]

    сонирхолтой

  • lm 2019 оны 10 сарын 23 [95.142.115.28]

    сонирхолтой

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.