Сэтгүүлч Өнөрцэцэг: Гөлөг шиг амьдарч байгаа чамайг очоод, үсдээд зодчихож чадна шүү гөлөг минь...
10
2019/10/22

Сүүлийн үед Н.Өнөрцэцэг гэх сэтгүүлчийн шантаажны мэдээллүүд ар араасаа тасрахгүй болов. Zarig.mn сайтын энэ бүсгүй бусдыг өөрийг нь харлуулж байна гэх мэдээллийг хуудсаараа дамжуулж явуулсаар буй ч түүний дансны болон шантаажны баримт фактууд эхнээсээ ил болсоор байна. Тэрээр шантаажны ажилдаа нөхрөө татаж, албан тушаалтнуудаас нэхсэн мөнгөө нөхрөө явуулж авдаг гэх яриа ч нийтэд таржээ. 

Ёс зүйгүй, хариуцлагагүй, боловсрол нимгэн энэ бүсгүйгээс салбараа аврахаар сэтгүүлчид нэгдэж шударгаар шүүмжилж эхлээд буй. Түүний ёс зүйгүйгээс гадна бүдүүлэг гэдгийг нь нотлох утасны ярианы бичлэгийг youtube д байршуужээ. 

Нэгэн цагт нөхөрлөж байсан сэтгүүлч Шүрээ хэмээх бүсгүйг "Гөлөг шиг амьдарч байгаа чи хэмээн доромжилж, очоод зодож чадна шүү" хэмээн заналхийлсэн уг бичлэгт Өнөрцэцэг үнэн төрхөө илчилж орхижээ.

Сэтгүүлч Шүрээ энэ талаар олон нийтэд мэдээлсэн тэрээр, 

За Өнөрцэцэг гэдэг хүүхэнд гөлөг, новш, завхай, нохойгоороо дуудууллаа… Гэр бүлийг минь хангалттай энэ хүн доромжиллоо.

Ямар аймшигтай хүн бэ?

Зариг.мн Н.Өнөрцэцэг гуай арай хэтэрч байна шүү!

Сарын өмнө "Шүрээ Гарамжав гэдэг хүнээс их хэмжээний мөнгө авсан, мэдээ устгуулаад өгье гэж дарга нараасаа шантааж хийдэг” гэсэн чиний энэ гүтгэлгийг би ЧАМ ШИГ МӨНГӨ АВЧ ЯВДАГГҮЙ учир дуугүй өнгөрөөсөн. Надад хүн шантаажилсан түүх байх ч үгүй. Байвал чи гаргаад ирээрэй. Харин чиний ШАНТААЖНЫ ТҮҮХ чинь асар их байлгүй.

"Шантааж Өнөрөө” гээд пэйж чинийх гэж чи гүтгэж 3 удаа утсаар ярьж, бас доромжиллоо. Надад хамаагүй юмны төлөө би чам шиг хэл ам нь билүүдсэн, хэрүүлч хүүхнээр өөрийгөө болоод гэр бүлээ доромжлуулахгүй шүү!

Өөр шигээ намайг ШАНТААЖ-чин гэж гүтгэхэд чинь би дуугүй өнгөрсөн. Харин хоёр дахь удаагаа бол ЧАДАХГҮЙ!

Номхон тэмээг ноолоход амар гэж бодож байвал эндүүрэл! Тийм юм гэж байдаггүй юм.

"Шантааж Өнөрөө” гэх пэйжийн эзэн нь чи, админ нь танай нөхөр, нэг админ нь чи, папарици гэдэг пэйж ажиллуулдаг гэж 3 удаа утсаар ярьж ГҮТГЭЛЭЭ.

Намайг гөлөг минь, нохой минь, завхай, новш, нохой шиг амьдралаар амьдарч байна гэж ДОРОМЖИЛЛОО.

 

Аа бас очиж байгаад ҮСДЭЭД ЗОДНО гэнэ... Уурласан хүн яахыг чамд харуулна гэнэ. ХЭН Ч БИШ болгоно гэнэ /Илбэчин хүн бололтой хэхэ/ Бас гэр бүл, нөхрийг минь доромжиллоо.

Чиний наад ГҮТГЭЛГИЙГ цагдаа, хууль хяналтын байгууллага тогтоогоод өгнө!!!

Гөлөг, новш, нохой ....Аргагүй л Өнөрөөгийн амнаас гарах үг л дээ. Энэ чинь чиний төрөлх зан шдээ.

Одоо хангалттай!... Чи ч сайн жүжигчин болжээ. Бас бусад руу бухахыг ч гаргууд эзэмшиж... Яаж бусдаар өрөвдүүлэх "тактикийг” ч сурч.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайдын зөвлөх Үйлстөгөлдөр пэйжээрээ харлууллаа гэж дайраад байх шиг байсан.

 

Чи 360 эргэсэн. Ингэж хүнийг харлуулж, бурууг бусад руу бухдаг. Гүтгэж гүтгэж, фэйсээр сэвчихээд дараа нь чи магтан дуулаад явж байдаг чинь чиний үнэн төрх. Одоо шударга царайлаад нүүрээ нуугаад яах уу дээ...

Аа тийн...Чи чинь телевизэд надаас илүү ажилладаг байсан гэлүү? Тийм л илүү байсан юм бол нэвтрүүлгийн зохиол гэж юу байдгийг надаас асууж, заалгаж байснаа яасан хурдан мартаа вэ? Хэдэн жилийн өмнө чи миний тухай хов жив тарааж, худал хэлж явсандаа УУЧЛАЛТ ГУЙЖ, уйлж байсан тухайгаа чи гүтгэлэг-1 дээрээ бичихгүй яав?

Бас жигтэйхэн дотны найзууд байсан мэтээр уянгалж өгчээ. Чамтай хоолоо хувааж идэж, автобусны мөнгө зээлэлддэг байсан "НАЙЗ” биш гэдгийг хамт олон минь хэлэх байлгүй дээ. Сайн жүжиглэж сурчээ чи...

Миний болоод манай нөхрийн пост дээр коммент бичиж, лайк дарсан хүн болгон руу залгаж, дарамталж, миний найз, дотны хүн рүү залгаж Шүрээг "муулж бич” гэж утсаар залгаж үсчихээ л больчих.

Эцэст нь:

Гүтгэгч, Доромжлогч, Заналхийлэгч Н.Өнөрцэцэг гэдэг хүүхнийг Хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Нэр төрөө сэргээлгэнэ. Эцсээ хүртэл явна гэдгээ хэлчихье.

Эх сурвалж: Shuree Zt/facebook.com

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
10
  • Иргэн 2019 оны 10 сарын 22 [122.201.31.37]

    Заригийн энэ хүүхэн нэг л бишээ.

    наагий 2019 оны 10 сарын 22 [49.0.218.42]

    дандаа хүний муу үздэг тэнэг авгай жинхэнэ үнэн төрхөө харуулж байна даа ичмээр юмаа сэтгүүлч гэхэд хэцүү л авгай бна

  • маш бүдүүлэг хүүхэн харагддаг юм даа 2019 оны 10 сарын 22 [202.180.220.186]

    иргэн

  • зочин 2019 оны 10 сарын 22 [202.131.245.69]

    УБ-т оршин суугчдын 30 гаруйхан хувь нь л хотод төрж өссөн хүмүүс болсон доо. 70 хувь нь гадаадаас биш дотоодоос буюу аймгуудаас тэр тусмаа ихэнх нь сумаас ирсэн тул бүдүүлэг зан авир, нус шүлсээ гудамжинд нийх, орц, тагт, гудамжинд тамхи татах, хогоо орцонд хаях, идсэн зүйлийнхээ уут цаасыг шууд хаях гээд буру үйлдэл хотыг бүрхсэн.

  • Зочин 2019 оны 10 сарын 22 [202.9.44.184]

    Өөрсдөө юу ч чадахгүй байж үнэн зөвийг нь олох гээд гүйж яваа нэгнийгээ харлуулж доромжилж гүтгэж байдаг арчаагүй монгол зангаа татцгаа .Хийсэн шиг хийж амьдарсан шиг амьдарч чадаж байвал болоо юм биш үү .Муусайн далд идэгч хулгйч луйварчдыг хараад л далдагнаад л бөгсийг нь долоогч шахам хөл алдаад л та нарыг тэд юугаар гүийгүүлсэн юм .Сэтгүүлч хүүхэндээ сайхан амьдарсан ч үргэлж саар бүхнийг илчилж байгаарай гэж хүсье

  • lm 2019 оны 10 сарын 23 [95.142.115.28]

    сонин түүх

  • G 2019 оны 10 сарын 24 [103.229.120.117]

    Setguulch nar gj .yamar Ch zah zeelgui niigemd heden ups turchduur l hooloo olj idne. Yur n bugd adilhan

  • Chaavaas daa 2019 оны 10 сарын 24 [104.34.66.209]

    ene tegnee ter, jinhene ORK gevel ene l bh setguul zuin ner gutaasan bolovsrolgui avgai

  • дашка 2019 оны 10 сарын 24 [66.181.191.78]

    өнөрөө гэдэг сэтгүүлч зөв үнэн юмл хэлж бдгшдээ.муусайн хулгайж ман намийн угаадсаар хоололдог сэтгүүлчидэн харин өөрсдөө болиосоо

  • Өнөрцэцэг 2019 оны 10 сарын 25 [66.181.178.254]

    Ёсоооо үсдэж зодон гэнэ үү хаха.Сэтгүүлчид ийм ичгүүргүй байдаг юм уу ...10 жилийн учраа мэдэхгүй охид байгаа биш дээ..

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.