СГЗ Ш.Гүрбазар хадамсаг хүргэнийг хүндэтгэлээ
2
2019/11/04

Монголын нэрт яруу найрагч, хөтлөгч СГЗ Ш.Гүрбазар саяхны нэгэн арга хэмжээний үеэр нэгэн залуугийн үйлдлийг ихэд дэмжиж гарын бэлгээ гардуулан өглөө. Тодруулбал тайзнаа гарч хөтөлж байхад гарт нь үл таних залуу бичиг атгуулсан байна. Түүнийг нь задлан уншихад Хадам ээждээ хайртай шүү, Эрүүл энхийг хүсье гэх мэт мэндчилгээний үгсийг тайзнаас уламжлуулахыг хүссэн байжээ. Түүний энэхүү үйлдэлд сэтгэл нь хөдөлсөн Ш.Гүрбазар гуай тэрхүү залууг хадам ээжийнх нь хамт дуудан гаргаж, үг хэлүүлж гарын бэлэг өгсөн юм. Тэрээр хэлэхдээ орчин үеийн залуус өөр болж байна, би өөрийнхөө ээжид ийн мэндчилгээ дэвшүүлсэн бол байх үзэгдэл хэмээн бэлэг өгөхгүй байх байлаа. Харин хадам ээждээ ийн олны өмнө мэнд хүргэж, хайртай шүү хэмээн уламжилж байгаад нь сэтгэл хөдөллөө хэмээсэн юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Zochin 2019 оны 11 сарын 06 [73.176.171.37]

    Novshiin hadam eej bna daa.ohinoo saihan bailgay gevel hunii huug hairlaj sur.dutuu sanaagaa busdadaas neheh hereggui shuu.

  • Zochin 2019 оны 11 сарын 06 [73.176.171.37]

    Haa ochij hkuu uhaantai zaluu bna.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.