Жинхэнэ Монгол рэппэрүүд чинь энэ байна
2
2019/11/07

Монголын биет бус соёлын өв мартагдаж, гээгдэж байгаа энэ цаг үед эсрэгээр Монголы үндэсний өв соёлын орин үеийн урлагтай хослуулан залуусд цаашлаад дэлхийд таниулж буй залуучууд гарч ирсээр байгаа нь талархууштай. Тэдний нэг нь Загасан ширээт тамга хамтлаг. Үндэсний урлаг "Хөөмий"-г рэп хөгжимтэй хослуулан хийсэн уран бүтээлүүдийг нь  гадны хүмүүс их сонсдог юм билээ. Орчин үеийн урлаг тэр дундаа хөөмийн урлагийг хип, хоптой хослуулан уран бүтээлээ туурвидаг тус хамтлаг тайзнаа гарахад огшихгүй байхын аргагүй ажээ. Тэдний хархираа, шахаа, исгэрээ, хосмолжин зэрэг хөөмийн төрлүүдээсгадна ардын дууны хэм маягийг  уран бүтээлдээ ашигладаг нь маш өвөрмөц гэлтэй. Тэдэнд маркетинг, дэмжлэг байвал бас ч гэж “Хү” хамтлагийн араас дэлхийд танигдахыг үгүйсгэхгүй.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • b 2019 оны 11 сарын 07 [66.181.168.8]

    мөр нь цоорхой дээл бүү өмс

  • Xx 2019 оны 11 сарын 07 [213.162.72.143]

    сонирхолтой

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.