700 мянгын цалинтай иргэн НДШ-д 7000 төгрөг нэмж төлнө
0
2019/11/11

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг үе шаттай нэмэгдүүлэх амлалтыг өгч, улмаар 5 хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан.

Энэ хүрээнд 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь нэмэгдүүлсэн бол 2020 онд 2 хувь нэмэгдүүлнэ. Тэгэхээр ирэх онд НДШ төлөгч ажилтан цалингийнхаа 12.5 хувь, ажил олгогч 13.5 хувь буюу 26 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд суутгуулах юм.
 

Үүнийг задалж, хүснэгтээр харуулбал:
 

Он

Даатгуулагч

Тэтгэвэр

/%/

Тэтгэмжийн сан /%/

Ажилгүйдэл /%/

ЭМД/%/

ҮОМШӨ /%/

Суутгал

/%/

НД-ын санд төлөх нийт хэмжээ /%/

2019

Ажилтан

8.5

0.8

0.2

2

 

11.5

24

Ажил олгогч

8.5

1

0.2

2

0.8

12.5

2020

Ажилтан

9.5

0.8

0.2

2

 

12.5

26

Ажил олгогч

9.5

1

0.2

2

0.8

13.5


Статистикийн нэгдсэн сангийн НДЕГ-ын 2019 оны хоёрдугаар улирлын тайланг үндэслэн гаргасан судалгаагаар нийт аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын ихэнх буюу 15.8 хувь /107.073 иргэн/ 500.001-700.000 төгрөгийн цалинтай байгаа юм. Харин хамгийн өндөр буюу 3.500.001 дээш төгрөгийн цалинг 2,7 хувь нь /18.303 хүн/ авч байна.

Иймээс дийлэнх иргэдийн авч буй 700 мянган төгрөгийн цалингаар жишээлэн нийгмийн даатгалын шимтгэлд гарах өөрчлөлтийг харуулъя.

Иргэн та 2019 онд 700 мянгын цалингаасаа 80.500 төгрөгийг НДШ-д төлдөг байсан бол 2020 онд 87.500 төгрөгийг суутгуулах нь ээ. Гэвч үлдсэн 612.500 төгрөг бүтнээрээ таны гарт очихгүй. Үүнээс та ХАОАТ-аа суутгуулах ёстой гэдгийг санаарай.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.