Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр орой Монголд иржээ
1
2019/11/14

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон.

Харин БНСУ-ын Инчон хотын прокуророос өчигдөр /2019.11.13/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая вон буюу монгол мөнгөөр 16 сая төгрөгийн торгууль ногдуулж, хилийн хоригийг цуцалсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр орой 17 цагийн орчимд Сөүл-Улаанбаатар чиглэлийн Korean Air компанийн нислэгээр Монголд ирсэн байна. Түүнийг ирэх үеэр Иргэний агаарын тээврийн цагдаагийн албан хаагчдыг хамгаалалтад гаргасан байна. Тэрээр "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын VIP өрөөгөөр дамжин гарчээ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Xx 2019 оны 11 сарын 14 [213.162.72.248]

    сонирхолтой

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.