Б.Болороо: Энэ уучлал биш доромжлол "Хишиг арвин" ХХК-ийн захирал, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатаа
9
2019/11/14

Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өөртэй нь ижил зовлонтой иргэдийн дуу хоолой болон нийгэмд танигдсан Буянжаргалын Болороогийн нөхөр ажлын байран дээрээ харамсалтайгаар амиа алдсан  харамсалтай хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарсан. Тус хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор, Б.Болороо нөхрийнхөө золгүй байдлаар амиа алдсан явдлыг үнэн шударгаар шийдүүлэхийн тулд ээжтэйгээ хамт төв талбай дээр долоо хоног суулт хийсний үр дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж чадсан юм.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр уулзаж, эмгэнэл илэрхийлэн хоёр шаардлагыг нь холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болгосноор Б.Болороо суултаа зогсоосон.

Тэгвэл түүний ажиллаж байсан “Хишиг арвин индустриал” компанийн зүгээс уучлалт хүсч, эмгэнэл илэрхийлсэн мэдээллийг өнөөдөр өдөр тутмын томоохон сонингуудаар дамжуулан хүргэжээ.

Харин энэ асуудлаар Болороо фэйсбүүк хуудсаараа мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Өдийг хүртэл авсан доромжлолуудаас хамгийн том нь энэ байлаа.  Яанаа энэ компани 11 дүгээр сарын 1-нд ӨДӨР ТУТМЫН СОНИНГУУД (ЗУУНЫ МЭДЭЭ, ӨДРИЙН СОНИН)-ААР ДАМЖУУЛАН УУЧЛАЛ хүссэн байна. Gogo.mn оруулсан байна. Би бүр тэсэхгүй сэжиг хүрээд байна аа. Уучлалыг нь сонсох ёстой хүмүүс нь юу ч мэдээгүй байдаг УУЧЛАЛ гэж байдаг юмуу.

Энэ компаний гүйцэтгэх захирал М.Тулгат манайд 7 сарын 23-наас 10 сарын 14 хүртэл 4 удаа ирсэн. Хамгийн сүүлд ирэхдээ "БИ ТОЛГОЙ ГУДАЙЖ ЗОГСООД УУЧЛАЛ ГУЙХААР НӨГӨӨ НАМААС АЛУУРЧИН ТУЛГАТ ГЭЭД ХАР ПИАР ХИЙЧИХНЭ ТИЙМ БОЛОХООР ЗУРВАС МАЯГААР ГУЙЯ" гэхэд нь би ҮГҮЙ, НАДААС ГАДНА ОЛОН ХҮН ТАНАЙ УУЧЛАЛТЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭЖ ХЭЛСЭН. Надад ингэж хэлсэн бичлэг нь ч байгаа. Арчаагүй гэдгээ олонд зарлаад яваад байгаа нь ТА НАР ӨӨРСДӨӨ ШҮҮ. Энэ компаниас хамгийн сүүлд гаргасан дахин нэг арчаагүй үйлдлийн тухай бас дэлгэнэ ээ. Одоо бүх хариуцлагаа охин компани руугаа чихэж байна!!! Ёстой хэлэх муу үг олдохгүй байна аа.

ЭНЭ УУЧЛАЛ БИШЭЭ ДОРОМЖЛОЛ!!!." гэжээ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
9
  • Хүүрээ 2019 оны 11 сарын 14 [202.9.45.236]

    Тэмбүүдсэн Удирдагчтай компани бн

  • иргэн 2019 оны 11 сарын 14 [192.82.66.152]

    Болороо арай л давруу байна шүү.Яалгах гээд байгаа юм бол.Болороог өөгшүүлж байгаа хүмүүсэд наад эмэгтэйтэй зөв зүйл ярьж хэлж ухааруулахыг хүсье.Дэмжиж байсан чинь сүүлийн үеийн гаргаж байгаа ааш авирыг хараад үнэхээр гайхлаа юу дэмжээд байгаагаач ойлгохоо байлаа.Юманд жааханч гэсэн гэрэл гэгээ байх ёстой шүү Болороо.бүх зүйлийг хар бараанаар бүү хар бод гэдгийг зөвлөе.Мундаг эмэгтэй ингэж эвдэрч болохгүй шүү.Зөв шударга чадвараа олонд муухайгаар харлуулж болохгүй шүү.Гэгээлэг шударга өөрийнхөөрөө л байх нь чамд болон охинд чинь тус болно гэдгийг хэлье

    Hen medlee! Huniig hamaagui ingej yrij bolohgui 2019 оны 11 сарын 14 [98.247.88.7]

    Yaj ingej huniig helj boldog naad hunee uruvduh estoi shuu. Chi ch gesen margaash hugjliin berhsheeltei boloh ch yum biluuu

    Hun huneeree baih heregtei 2019 оны 11 сарын 14 [98.247.88.7]

    Erunhii said ene IP haygiin huniig oloodd uuriig ni hugjliin berhsheeltei bolgo.

  • й 2019 оны 11 сарын 14 [202.70.34.98]

    Гайгүй болуу гэсэн бас хэрүүлч заргач хүүхэн юмаа

    Bi law uruvduj baina 2019 оны 11 сарын 14 [98.247.88.7]

    Arai davarch baina shuu! Ingej doromjloj bolohgui.

  • Zochin 2019 оны 11 сарын 14 [98.247.88.7]

    Mundag baina! Iim uvchtui zovlontoi ch gesen ingeed ywj baiwal sain. Tegehdee ih ayultai baih. Mongoloor duuren aytaihan humuus baraadsan hor nairuulj yawdag humuus ih olon shuu. Hudlaa ni ihdeed uneng daraad baigaa shu Mongoliin maani niigem. Dawraad gej tegeed duugui bailgah geed baigaa yumuu. Iim hudlaa niigemd ih zargach baih heregtei shuu amjilt!!!

  • Irgen 2019 оны 11 сарын 15 [80.233.46.156]

    Ene hun davarsan yum ogt alga . Uuchlalt guij bgaa ingej guih ni doromjlol . Erhem hairtai huniig ni uheld hurgechiheed yasan ner tord durtai humuus ve .

    Иргэн 2019 оны 11 сарын 15 [66.181.182.202]

    Уучлах багадана шүү!!!!

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.