Ц.Элбэгдоржийг прокуророос дууджээ
6
2019/11/15

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид өчигдөр Нийслэлийн прокурорын газраас Прокурорын Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Эх сурвалжийн мэдээллээр Ц.Элбэгдоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй дөрвөн хэрэгтэй холбоотойгоор дууджээ.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК, тус үйлдвэрийн нягтлан Б нарыг цагдан хориод шалгаж буй “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй. ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг­тэй холбоотой, 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх хэргүүдтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн бололтой.

Ц.Элбэгдорж нь эдгээр хэрэгт гэрч, сэжигтэн, яллагдагчийн хувьд холбогдож буй талаар эх сурвалж хэлж байгаа юм. Түүнийг 2019 оны хоёрдугаар сарын 22-нд АТГ-аас дуудаж мэдүүлэг авч байсан юм. Тухайн үед дээрх хэргүүдтэй холбоотойгоор бус Тавантолгойн талаар асуусан гэдэг юм. Ц.Элбэгдорж тэгэхэд АТГ-аас дуудагдсан тухайгаа “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” хэмээн твиттертээ “жиргэчихээд” АТГ-т очиж байсан билээ.

Харин өдгөө Ц.Элбэгдорж Монголд байхгүй. 14 хоногийн өмнө хил давсан. Тиймээс Нийслэлийн прокурорын газрынхан Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг ар гэрийнхэнд нь өгсөн байна. Хэрвээ дуудах хуудсанд заасан хугацаанд ирэхгүй бол хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авна гэдгээ прокурор мэдэгджээ. Прокурорын авах дараагийн арга хэмжээ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
6
  • zochin 2019 оны 11 сарын 15 [202.21.125.218]

    saihan bileg bas hil davsan

  • o 2019 оны 11 сарын 15 [49.98.150.245]

    ene malaas mgl uls suursen de eniig shalgaj ed hurung.g huraaj shorond yav.lval tna

  • Иргэн 2019 оны 11 сарын 15 [103.229.122.41]

    Цаадах чинь гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очих байхаа хө

  • Kk 2019 оны 11 сарын 16 [98.247.88.7]

    Elbegee ah mundag hun bolsniih neg ingej amidrah heregtei shdeee kk

  • nvdnii bulai novshiin hudalch vhjeesen zahchin 2019 оны 11 сарын 17 [103.26.195.38]

    mgl

  • 1 2019 оны 11 сарын 17 [113.9.216.18]

    Mongol ulsiig huviinhaa ezemshil bolgoj yaduugiin yaduu ul bolgood ard tumniig elgeer ni mulhuulj gazar shoroog ni zarchaad yaj noir ni hurdeg yum bol

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.