Б.БОЛОРОО: НАДАД УЛС ТӨРД ОРОХ ХҮСЭЛ БАЙХГҮЙ ЭЭ
4
2019/11/16

Хөгжлийн бэрхшээлтэй ч зоюлон нэгт хүмүүсийнхээ дуу хоолой болж, нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан Б.Болороо гэх бүсгүй сүүлийн өдрүүдэд нөхрийнхөө эргэлзээтэй үхлийг үнэн зөв шийдүүлэхийн төлөө хөлөө хүрэх газраа хүртэл гүйж яваа гэхэд болно. Тэр талбай дээрх суултаа ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсаныхаа дараа өндөрлүүлснийг уншигчид мэдэж байгаа биз ээ. Тэгвэл түүнийг сошиалаар ирэх сонгуулиар нэр дэвшинэ гэх цуу яриа газар авч байсан юм. Харин энэ тухай Б.Болороо дараах хариултыг өгчээ. 

Надаас хамааралгүйгээр сонгуульд өрсөлдүүлэх, их хуралд төлөөлөл болж суух нтр гэсэн яриа их явж байгаа юм байна. Хийж бүтээх гэж яваа залуусаа ийм зүйл хэлж битгий цаасан малгай өмсгөн буруу зүгрүү хөтөлж байгаарай гэж үнэхээр хэлмээр санагдаад байна.

Надад тэгэж улс төрд орох хүсэл хумсын төдий ч байхгүй гэдгээ дахин мэдэгдэж байна.

Заавал тэр нэг зөөлөн хатуу нь мэдэгдэхгүй суудалд сууснаараа эх орноо хөгжүүлдэггүй юм, хүн бүр өөрийнхөө чаддаг зүйлээ дор дороо хийж бусаддаа үлгэрлээд явбал болно гэж би боддог юм.

Нэг удаа намын хүмүүст хөгжлийн бэрхшээлийнхээ сургалтыг орж үзсэн. Тэр үед тэр хүмүүс та биднийг СОНГОГЧ л гэж нэрлэдгийг сонсоод улс төрд хэзээ ч орохгүй гэж өөртөө тангарагласан. Учир нь би та хэдийгээ хүнээр чинь л харахыг хүсдэг.

Тэгээд ч би нөхрийнхөө нас барсан энэ зүрх өвтгөм байдлаар олонд танигдаж, түүгээрээ цаасан малгай өмсөхийг огт хүсэхгүй байна. БИ ЗҮГЭЭР Л НҮДЭН ДЭЭР ХУДАЛ ХУУРМАГ ЗҮЙЛ ИЛТ БАЙГААГ ХАРСААР БАЙЖ НӨХРӨӨ МУУ НЭРТЭЙ ЯВУУЛАХЫГ ХҮСЭЭГҮЙДЭЭ Л ИЛ ГАРСАН.
Би хүнд хэлээгүй л болохоос биш наадмаар яамныхаа хүндэт жуухд тодорхойлуулчихаад нөхрийнхөө амиар сольсон мэт эвгүй санагдаад авахаас татгалзсан.

Дахин хэлье НАДАД УЛС ТӨРД ОРОХ ХҮСЭЛ БАЙХГҮЙ ЭЭ. Намайг улс төртэй холбосон яриа гарвал би биш шүү л гэж хэлье.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл их хуралд байхаар бол манай ТББ-ын хүмүүс дотор өчнөөн чадалтай хүмүүс бий.

Бүгдээрээ дор дороо чаддаг зүйлээ хийцгээе" хэмээжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Иргэн 2019 оны 11 сарын 16 [103.229.122.41]

    Зөв бодолтой хүүхэн шүү. Хүмүүс минь зүгээр л сэтгэлийн дэм өг. Битгий илүү дутуу зүйл биш. Бичмээр бол ёс зүйгүй тэр хэдэн дарга нартаа зориулж л бич.

  • zochin 2019 оны 11 сарын 18 [66.181.178.224]

    saihan mundag eejtei aztai ohin. chinii eej ulam mundag baij urt udaan naslahiig eruue.

  • Булган 2019 оны 11 сарын 18 [103.26.193.51]

    Та үзэл бодол зөв хүн шү.

  • Отгоо 2019 оны 11 сарын 19 [202.9.42.145]

    Болороос оор чадалтай залуучууд монголд зондоо байгаа.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.