Цэцийн дарга Д.Одбаяр "Би хэлмэгдсэн. Би төрийн 3 өндөрлөгтэй ярина. Ажлаа өгөхгүй " гэж гүрийж байна
6
2019/11/16

Солонгос хүүхний бөгсийг илсэн хэргээр Солонгост "жавтий" хүртэж прокуророос нь шийтгэлийг авсанҮХЦ ийн дарга Д.Одбаяр уржигдар Монголд ирсэн. Түүнийг нисэх дээр шөнөжин отсон сэтгүүлчдийн өмнө зогсож байгаад хэвлэлийн бага хурал хийгээд уучлал гуйгаад огцрохоо мэдэгдэх юм байх гэж бодсон чинь сүүлээ хавчаад алга болчихов. Харин өнөөдөр ҮХЦ ийн гишүүд нь өөрсдөө санаачлан хурал зарлаж Одбаяртай хариуцлага тооцох гэтэл " Би хэлмэгдсэн. Би төрийн 3 өндөрлөгтэй ярина. Ажлаа өгөхгүй " гэж гүрийжээ. Тэгээд Ерөнхийлөгчтэй ярих гэтэл өмнөөс нь " Чамтай ярих юм байхгүй. Ес зүйн хариуцлага хүлээж огцорох нь зөв" гэсэн бололтой. Гэтэл цэцийн гишүүдээс Одбаяртай хамт Солонгосоос ирсэн Цэцийн гишүүн Туулхүү, Баясгалан хоёр түүнийг өмөөрч бусад гишүүд нь ажлаа өг гэсэн гэнэ. Гэтэл Одбаяр " УИХ ын дарга намайг дуудлаа. Очиж уулзана" гээд гараад тэр чигтээ алга болсон сурагтай. Ерөнхийлөгч ажлаа өг гэсэн, цэцийн 9 гишүүний 6 нь огцрох естой гэсээр байтал арай Г.Занданшатар,У.Хүрэлсүх хоёр " Нэг солонгос хүүхний бөгс илээ л биз, яадгийн...." гэх юм боловуу. Арай ч үгүй байх аа. ҮХЦ ийн даргыг цэцийн 9 гишүүн хуралдаж дундаасаа сонгосон болохоор яг тэр журмаараа хусдаг хуултай юм байна.... Өгзөг илсэн хэргийн хамгийн эхний хохирогчид бол Солонгост ажиллаж буй 40 мянган иргэн. Тэдний ажил амьдралд шууд нөлөөлж байгаа. Нэг муу сэтгүүлч би хүртэл яг одоо Солонгост эмнэлэгт хагалгаанд орчихоод хэвтэж байна. Хажуу өрөөний ажмаа нар зурагт үзэж байгаад мэдээ гаруут өнөө Одбаяр. Бүгд над руу харах. Би ичиж яс хавталзах... За ямартай ч цэцийн гишүүд ирэх даваа гаригт хурал зарлаж даргатайгаа хариуцлага тооцох гэж байна. Харин энэ амралтын өдрүүдэд өнөө гайхал Д.Одбаяр хор найруулах магадлал өндөр.... Өгзөгний түүх Үндсэн хуулийн цэцээр дамжин суунагласаар...

 
Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
6
  • Xx 2019 оны 11 сарын 16 [213.162.72.182]

    сонирхолтой

  • Od 2019 оны 11 сарын 16 [182.160.33.235]

    Uhen uhtelee ene suudald suuhguigees hoish yaahanav dee albiig ni ogchihgui. Muu neriig husavch arilahgui sain neriig husevch oldohgui gej ...

  • Зочин 2019 оны 11 сарын 16 [192.82.67.34]

    ИЙМ ХҮНИЙГ СОНГОСОН НАМ _ГИШҮҮД МӨН АЖЛАА ӨГВӨЛ ТААРНА6 МОНГОЛЫН ЭХ АШГИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ ЁСТОЙ ДУРААРАА ДУРГАЖ ДУН ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭНЭ. МОНГОЛД ЮУ Ч ХМЙСЭН ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ӨНГӨРДӨГ ЖИШЭЭГ ТОГТСОН.и НАМЫН НЭРЭЭ БОДВОЛ БУШУУ ЭНЭ ХҮНЭЭСЭЭ САЛ. ЭС БӨГӨӨС ӨГЗӨГ ИЛЭГЧДЭЭГЭЭ НЭР БААСТ

  • зочин 2019 оны 11 сарын 16 [202.70.34.98]

    ХӨГШИН ШАР СЭМЖИЛСЭН МАЛ

  • zochin 2019 оны 11 сарын 16 [67.180.142.181]

    Ogtsrokh yostoi bugsnii donton

  • zochin 2019 оны 11 сарын 17 [162.157.203.93]

    Gemt hereg uildsen n togtoogdson bol ulsiin ajil hiih erhgui shdee. Neg bol mongold gemt hereg uildeegui todorhoilolt avah amarhan um boluu enend humuus medeed hevleleer neg bulai bolood bhad

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.