Хотын дарга С.Амарсайхан Төрийн машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь халах захирамж гаргалаа
4
2019/11/16

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр (2019.11.15)Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гарган, төрийн албаны хэрэгцээнд ашиглах зориулалттай автомашиныг хувьдаа болон бусдад ашигласан тохиолдолд албан хаагчийг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа үүрэг болгожээ.

Тодруулбал, захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчдад зөвлөсүгэй.

Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл /автомашин/, мэдээллийг албаны бус зорилгоор өөрөө болон бусдад ашиглуулсан төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин ажилууллахаас татгалзах үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай" гэжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • g 2019 оны 11 сарын 16 [66.181.161.108]

    Zuv

  • Irgen 2019 оны 11 сарын 17 [66.181.179.33]

    Zuv, sain baina. Tand ajliin amjilt! Hotiin Darga Chanda!

  • Zochin 2019 оны 11 сарын 17 [202.9.45.17]

    Yag zow school of ulaanbaatar surguulias bol dandaa l tiim toriin Ulaan nomertoi mashinuud garch bh ym blee

  • demjinee 2019 оны 11 сарын 18 [59.12.208.215]

    zuv.estoi l neg bidnii dundaas garsan mundag zaluu shuu.Hotiin darga gej iim huniig heleh bh.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.